2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН Банк “ТОП 100 ААН”-ийн эхний дөрөвт дахин эрэмбэлэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран улс орны нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг жил бүр эрэмбэлдэг уламжлалын дагуу 2018 оны “ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт боллоо.

Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк энэ жил дахин дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, амжилтаа бататгалаа.

 

ТОП-100 ААН-ийг ийнхүү эрэмбэлэхдээ борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар Сангийн яам, МҮХАҮТ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын хамтарсан Ажлын хэсэг тодруулдаг юм байна.   

ХААН Банк нь улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж  буй бөгөөд 6,500 орчим хүнийг ажлын байраар хангаж буйгаас гадна өнгөрсөн онд гэхэд 1,000 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Мөн түүнчлэн цахим банкны хөгжлийн шинэ хуудас нээн өөртөө үйлчлэх банкны киоск машин нэвтрүүлж, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшин гаргах чиглэлд шат дараалсан олон ажил хийж, олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусад байгууллагуудад үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт  болжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x