Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Түүхийн хичээлийн хөтөлбөрийг музейд түшиглэн явуулдаг болгохыг зорьж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын музейн өдөр энэ сарын 18-нд тохиож байгаа билээ.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын түүх соёлын талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор түүхийн хичээлийг өнөөдөр Монголын үндэсний музейд анх удаа зохион явууллаа.   

Олон улсын музейн өдрийг 1977 оноос хойш тэмдэглэж ирсэн түүхтэй. Ийн тэмдэглэхдээ Олон улсын музейн зөвлөл нь нийгэмд тулгамдаж буй сэдвийг уриагаа болгодог байна. 

Энэ жилийн хувьд “Соёлын амин зангилаа нь музей: Уламжлал, шинэчлэл” сэдвийн дор тус өдрийг тэмдэглэх гэж байна.  

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “Монголын үндэсний музейгээс ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж буй олон талт сургалтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр сурагчдын түүхийн хичээлийн үр дүн, туршлагыг хэлэлцэх, музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах үүднээс арга хэмжээг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчид, багш нар уг хөтөлбөрт хамтран оролцож байна. Үүнээс өөр олон хөтөлбөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн.

Бид цаашдаа их, дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлийн хөтөлбөрийг музейд түшиглэсэн кредит цагтай болгохыг зорьж байгаа. Ингэснээр түүхийн үнэ цэнийг мэдрэх олон давуу талтай.

Өнөөдөр олон улсын музейнүүд нийгэмд тулгарч буй асуудал, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэ аргыг эрэлхийлж байна. Харин манай улсын хувьд музейд тулгамдаж буй асуудал нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ дутмаг, үзэл бодлын хандлага сул байгаа явдал. 

Одоогийн байдлаар Монголын үндэсний музей 60,000 үзмэр бүхий есөн танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид энэ үйл ажиллагаагаа жил бүр зохион байгуулж, сургуулиудыг илүү өргөн хүрээнд хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн хэллээ.

 

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг