ВИДЕО: Алтай хотын 18,000 иргэнд цэвэр ус хүргэх шугам
Улаанбаатараас 1,000 гаруй км алслагдсан 58.2 мянган хүн амтай Говь-Алтай аймгийн төв Алтай хотод 17.7 мянган хүн амьдарч байна.
Алтай хотын иргэдийг ундны цэвэр усаар хангах асуудал олон жил яригдаж байсан нь биелэлээ олж, Завхан голоос цэвэр ус татах төсөл эхлээд байна.
2019 оны дөрөвдүгээр сард эхэлсэн барилгын ажил үргэлжилж, одоогийн байдлаар усан сангийн толгой барилгын суурийн болон өргөлтийн насос станцын шугам хоолойн ухалтын ажил хийгдэж байна.
Ажлын явцыг харуулсан видеог хүргэж байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
