Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах тухай мэдээллээ. Мөн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас, өдөртөө хур тунадас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 17,18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|