Нийгэм Улс төрийн Боловсролын Төв, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд хамтран "Улстөрчдийн гарын бэлэг" үзэсгэлэнг МУИС-ийн хичээлийн II байранд өнөөдөр нээлээ.
Уншигчид та бүхэн тус үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна өөрт буй улстөрчдийн гарын бэлгүүдийг үзэсгэлэнд тавих боломжтой юм байна.
Одоогоор дэлгэгдээд буй бэлгийн үзэсгэлэнд шанага, цаг, аяга, халуун сав, гурил, будаа гээд сонгогч олныг хуурах гэж оролддог олон сонирхолтой бараа, бүтээгдэхүүнүүдийг жагсаажээ.
Сонгууль ч дөхөж байна. Сонгогчид та бүхэн одоо эдгээр бэлэг сэлтэд хууртахааргүй болсон гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэн маргааш 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!