Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх “Ховд эко цемент“-ийн үйлдвэр

ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ховд аймгийн Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил өчигдөр эхэллээ.

Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220,000 тн байгаа бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орж, нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

"Нью прогресс" группийн ерөнхийлөгч С.Балжинням "Жилд 300 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баруун таван аймгийн хэрэгцээг хангаад зогсохгүй ОХУ руу экспортлох юм.

Төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 100 гаруй ажилтантай эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажил 2020 он гэхэд дуусаж, 2021 оноос цементээ борлуулж эхэлнэ. Бүтээн байгуулалтын хугацаанд 350 гаруй түр ажлын байр бий болох бол үйлдвэр ашиглалтад орсноор 250 байнгын ажлын байр бий болно. 

Хуурай аргын эко буюу ус бага хэрэглэдэг, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэй байх үйлдвэрийн төсөл нийтдээ 60 сая ам.долларын өртөгтэй.

Үйлдвэрийн барилгын ажлыг монгол ажилчид гүйцэтгэх бол тоног төхөөрөмж угсралтыг БНХАУ-аас ажилчид ирж хийж, гүйцэтгэнэ" хэмээв. 

Монгол Улсын Гавьяат барилгачин Р.Цэдэнбал "Баруун бүсэд цементийн үйлдвэр барих ажил олон жил яригдаж өнөөдөр ажил хэрэг болж байгаад туйлын баяртай байна. Баруун бүсийн барилгчдын хүсэн хүлээж байсан ажил хэрэг энэ. 

Барилгын гол түүхий эд болох цементийг нэг шуудайг нь 8,000 төгрөгөөр нийлүүлнэ гэж байна. Ийм үнээр цементээ авахад барилгын үнэ 40 хувиар буурна гэх тооцоолол гарч байгаа" хэмээн ярилаа.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг