Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Forbes Mongolia Awards 2019” ёслолын арга хэмжээгээр Амралтын шилдэг цогцолбороор Оюуны Ундраа Группийн Зайсан Хилл цогцолбор шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Монгол Улсын бизнесийн ертөнцөд тэргүүлж,амжилтаа бататгаж байгаа шилдэг компаниудаас шилдэгийг шалгаруулах зорилготой “Forbes Mongolia Awards 2019” ёслолын арга хэмжээгээр Амралтын шилдэг цогцолбороор Оюуны Ундраа Группийн Зайсан Хилл цогцолбор шалгарлаа.

Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүний худалдаа, хүүхэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30 метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертайнмент үйлчилгээг нэг дор цогцлоосон байгууламжийг бүтээн байгуулан, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.

Оюуны Ундраа Группийн Соёл Амралтын Зайсан Хилл цогцолбор Монгол Улсын Амралтын шилдэг цогцолбороор шалгарсан бөгөөд Forbes Mongolia сэтгүүл, MGL International, Bloomberg TV хамтран шилдэг барилга, бүтээн байгуулалтыг шалгаруулах “Mongolian Property Awards 2015” арга хэмжээний “Ирээдүйн төсөл”-өөр шалгарч байжээ.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.