Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн академич Ц.Дамдинсүрэнгийн 3.5 метр өндөр хөшөө

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, нэрт гүүш Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний нээлт өнөөдөр боллоо.

Ц.Дамдинсүрэн агсан нь 1908 оны есдүгээр сарын 14-нд Дорнод аймгийн Матад суманд төрсөн билээ. Түүний хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн бөгөөд Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд 3.5 метрийн өндөртэйгээр урлажээ. 

Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо болон нутгийнх нь удирдлагууд оролцсон юм. 

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан "Энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, НИТХ болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлснээр Улаанбаатар хотын ЗАА-наас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, өнөөдрийн энэ сайхан хөшөө дурсгалыг сүндэрлүүллээ. Хэл, соёл, түүхээ дээдэлдэг, түгээн дэлгэрүүлдэг ард түмэн, улс орон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байдаг.

Хилээ хамгаалж, соёлоо дээдлэх нь энэ улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нийслэл хот 380 жилийн ойгоороо соёлын өвийг хамгаалах, хадгалах, хойч үедээ таниулан мэдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энэ ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл явдал болж байна. Цаашдаа нэрт зохиолч, эрдэмтдийн хөшөө дурсгалыг босгоод зогсохгүй, хийж бүтээсэн өв соёлын ажлууд, эхлүүлсэн үйлсийг нь залуу хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийсээр байх болно” гэлээ. 

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

 

ФОТО СУРВАЛЖИЛГА:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг