Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбар баримт бүрийн буцаан олголтын хэмжээг харуулдаг боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
 

Татварын ерөнхий газар өнөөдөр шинэчлэгдсэн Ибаримт 2.0 хувилбарыг танилцууллаа. 

Ибаримт систем шинэчлэгдсэнээр иргэдээс ирдэг олон санал гомдлыг шийдвэрлэжээ.

 

Тухайлбал, хамгийн их гомдол дагуулдаг төлбөрийн баримтыг ААН илгээгүй, үнийн дүн зөрүүтэй зэргийг сайжруулснаар алдааг 7 дахин багасгаж чаджээ.

Мөн онлайн туслахтай болсон бөгөөд иргэд санал гомдлоо гар утаснаасаа явуулах боломжтой болсон байна. 

Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол одоо тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон гээд олон сайжруулалтыг хийжээ.

Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол нотификэйшнээр ирдэг болсон байна.

Хуулийн хэрэгжилтийн үр дүн

 
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
 

Анх Ибаримт системийг нэвтрүүлсэн 2016 онд 192.7 сая баримт хэвлэж байсан бол 2018 онд 402 сая болж, жил бүр 30 орчим хувиар өсөж ирсэн байна. Хэрэглэгчдийн тоо анх 620 мянга байсан бол 2018 онд 807 мянга болж өсжээ.