ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцаа холбооны тухай хуульд "хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх" заалт оруулахыг гишүүд дэмжив

ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхэлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байгаад хуралдаан завсарласан юм.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын буюу 6.1.14 дэх заалтыг харилцаа холбоо, мэдээллийн технологитой холбогдуулж төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам; захиргааны байгууллагын цахим мэдээллийн санг байршуулах, шинэчлэх, хадгалах, түүхчилсэн бүртгэл үүсгэх, ашиглах журам; төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах үйлчилгээний журам; интернэтийн дундын холболтын журам баталж мөрдүүлэх гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу 25.2 дахь хэсэгт “хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх”; “бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр үйлчлэх” гэсэн агуулгатай 25.2.11, 25.2.12 дахь заалтыг нэмж оруулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын буюу 6.1.3 дахь хэсгийг “харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэх, давамгай байдлаа сөргөөр ашиглахыг хязгаарлаж, өрсөлдөөнийг дэмжихэд баримтлах чиглэл, шинэ технологи нэвтрүүлэхтэй холбогдсон журам, заавар, аргачлал батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Харин төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 8.7 дахь хэсгийг “3охицуулах хороонд харилцаа холбооны улсын байцаагч ажиллана” гэж өөрчлөн найруулах саналын талаар гишүүд ойлголтын зөрүүтэй байсан тул уг саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу “Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ” гэсэн 21 дүгээр зүйлийг ”Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулан ажиллуулж болно”, гэхдээ энэ сүлжээг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хороо дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд зохицуулалт хийх журмыг баталж, хэрэгжилтэд хяналт нь тавихаар өөрчлөн найруулж зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 17, найруулгын шинжтэй 11 саналаар санал хурааж дуусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

 Радио долгионы тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар багтаж ажиллажээ.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Хэлэлцүүлгийн явцад ажпын хэсгээс харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын радио долгионы талаар хэрэгжүүлэх эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлахаар, олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар, харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах, хуульд өөрөөр заагаагүй бол тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглах болон радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглох зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэгтэй холбогдсон санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Байнгын хороо санал, дүгнэлтдээ дурджээ.

Радио долгионы тухай хуульд харилцаа холбооны тухай хууль, бусад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенц болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 9 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах, үйлчлэгчийн үүрэгт салбарын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчлэгч өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэсэн зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Я.Содбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8, найруулгын шинжтэй 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу 25.3 дахь хэсгийг “Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална” гэж, 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу 25.2 дахь хэсгийг “Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.1 дэх хэсгийг “Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэж, 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.2 дахь хэсгийг “21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ. Харин төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 7.1.8 дахь заалтыг “Олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Иймээс эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ саналыг анхаарч нягтлах чиглэлийг хуралдаан даргалагч ажлын хэсэгт өгөв.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ЗӨВ, ГОЁ
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [49.0.213.159] 2019/5/6
ер нь ойрын өдрүүдэд болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, олон нийтийн сүлжээнд олон дагуултай хүмүүст хүний эрхийн талаар байнга сургалт явуулмаар юм бн! гадныхан хүүхдүүддээ багаас нь хүний эрхийн талаар хичээл ордог гэсэн. үүнийг манайх хэрэгжүүлэх хэрэгтэй юм бн. ерөөсөө санаатай санамсаргүйг хэлж мэдэхгүй юм, гэхдээ үг хэлээрээ, үйлдлээрээ, хийж бга мэдэгдлээрээ бусдыг ялладаг, нөгөө жинхэнэ хүчирхийлэгчээс ч илүү хүнд хэлбэрийн хүчирхийллийг үйлдэж бгаагаа огт ойлгодоггүй, эсхүл мэддэггүй ч юм уу
0 | 0 Хариулах
Зочин [49.0.213.159] 2019/5/7
УИХ-ын гишүүдийн хувьд хэлэхэд нийгмээ зөв эрүүл байлгахыг үнэхээр хүсэж бга бол цензурээс татгалзах, цахим орчинд мэдээлэл хүлээн авах боловсролыг дээшлүүлэхэд анхаарах нь алсыг харсан хамгийн зөв шийдэл бх шүү!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.37] 2019/5/6
Бид хүний төлөө чиг баримжаатай социалист нийгмийг байгуулах ёстой
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.96] 2019/5/6
УИХ-н гишүүд маргаашийн шударга нийгмийн төлөө явахгүй. Өнөөдөр хууль батлуулах гэж хүн мөнгө өгвөл батлаад өгдөг үнэ цэнэгүй хямд хуультай
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.57] 2019/5/6
регисрээрээ гар утасны дугаар худалдан авдаг байхаа.одоо энэийгээ гадаадын нэг компанид тэр чигээр нь шилжүүлэн иргэдийнхээ мэдээллийг алдлаа.муу муухай юм хийдэг иддэг уудгаа нууцлах нууц зорилготой ард түмнээ номхон хүлцэнгүй байлгах торгох яллах агуулгатай бас нэг аймшигтай хууль гарах нь ээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.145] 2019/5/5
ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ ИЛ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
1 | 0 Хариулах
Зочин [49.0.213.159] 2019/5/6
ажлын хэсэг гээд нэрс нь дээр бн шт.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.213.159] 2019/5/6
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Б.Ундармаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2019/5/5
Ugaasaal utasnii dugaar avhad registereer l burtgegddeg biz de. Facebookd orhod burtguulne gej haa baigaan. Hudlaa medemhiirch huurugduud baihiin. Facebook d ugaasaal songolttoi baidag biz de yaj oroh ni.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.13] 2019/5/5
Тэнэг УХ-н гийшүүдтэй байх нэг ийм байна !
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.13] 2019/5/5
буруу
2 | 0 Хариулах
it guy [61.158.148.82] 2019/5/4
zah hyazgargui buun baahn hudal medeelel. tulburtei gutgeleg enige erh chuluu geh ged bgam biz de. Nen yalan gyua songuuliar bur ch demi zuragt ch asaahgui fb ch orohgui haa saigui buun baahn gujirdleg hudal huurmag. ene neg batalsan huulia zuw ashiglasai bile sdu
0 | 2 Хариулах
Зочин [1.160.130.239] 2019/5/4
ahha facebookiig id gaaraa ordog bolchuul bi neeree baasaa idii. biger ulambayar geed facebook baigaa eniig unshij baigaa humuus asuugaarai
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2019/5/3
одоо цагт захын нэг хорооны хэсгийн ахлагчаас өгсүүлээд хүний регистэр ашиглахгүй гэсэн баталгаа байнуу юм болгонд л регистэр гэдэг болоо биздээ
3 | 0 Хариулах
Зочин [202.179.31.13] 2019/5/5
Мэдээллийн нууц хамгаалалт байдаггүй л гэдгийг харуулж байна. Уг нь газрууд чинь хүн бүртгэж авчихаад өөрсдөө нэг дугаар өгөөд бүх юм тэр дугаараараа ялгагдаад явдаг. Манайд рэгистэр Улсын бүртгэлээс бусад нь шаардах ёсгүй.
0 | 0 Хариулах
Зочин [174.197.9.241] 2019/5/3
Second venezuila. Songuulias umnu ard tvmniihee amiig barihgv bol social aar hamag bulhaigii ni delgene gd duu negtei sandraldan batlaw gj
2 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/3
yaltgui ene orosuudiin tulgasan hed heden huuli yavaad baigaa yum baruun taldaa hurdtei mashiniig horiglono registereer burtgej baij comment bichne geh met orost yag tegdeg baihgui yu.
3 | 0 Хариулах
Зочин [174.197.9.241] 2019/5/3
Za baruun taliin hvrdch hamaagv bhaa .
2 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/3
yag l orosiin arga barilaar l yavaad baina da
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.229] 2019/5/3
Ochij ochij javkhlan ahlah uu, hahaha
2 | 0 Хариулах
Төрөө [202.9.42.253] 2019/5/3
иргэдээсээ санал асууна гэж байдаггүй ээ
6 | 1 Хариулах
Зочин [43.228.129.250] 2019/5/3
Bolomjtoi bol erthen Mongoloos yavsan ni deer bh aa.
6 | 0 Хариулах
Зочин [104.248.140.174] 2019/5/3
ЯГ Л ХОЙД СОЛОНГОС БОЛЛОООДОО ХӨӨРХИЙ
6 | 0 Хариулах
Иргэн [162.213.198.67] 2019/5/3
Бид нар баахан буруу оркуудыг сонгоод толгой дээрээ тавьчихжээ, дараагийн сонгуулиар та нарыг буулгахаа мэдэеээ. Хэн хэн дэмжсэн жагсаалтыг хармаар байна.
6 | 1 Хариулах
Зочин [36.235.212.58] 2019/5/3
Muu teneg malnuuuud
5 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2019/5/3
76тайгаа таарсан мулгуу малнууд минь та нарыг удахгүй наадуул төхөөрнө дөө
5 | 0 Хариулах
Hahs [66.181.161.121] 2019/5/3
Fb araas bultereh bolomjgui neg negeer ni duudaad namnana tegeheer talbai deer garj oluulaa jagsana gesen ug tegeheer gishuud untaj bga arslan sereejee ta nar
9 | 0 Хариулах
Зочин [202.126.89.252] 2019/5/3
Хэн ч талбай дээр очихгүү
1 | 3 Хариулах
Зочин [202.179.31.28] 2019/5/3
эрх чөлөө эсвэл үхэл ..гэж үг байдагдаа
4 | 0 Хариулах
shibal [103.10.23.223] 2019/5/3
ter zurkh darsan humuusiig hardaa, mol sdakuud shu neeree
4 | 0 Хариулах
Mongol ylna [103.10.23.223] 2019/5/3
Ene hudluu Battullaga, Khurelsukh nohoinuudiin mongoliig barij idlee shu [хориотой үг] ym aa, hulduu sdakuud n oorsdiigoo shoron shig amidrald orohiig zowshoorood, bur bayrlaad baidag, yorn yah geed bgan be [хориотой үг]
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2019/5/3
Чам шиг онлайн соёлгүй хий хараал хэлэхээс өөр мэдэж чөдах юмгүй баримтгүй хуцдаг гөлөгнүүдээс болоод ийм хууль батлагдчихаад байна. Гайтай [хориотой үг] минь.
0 | 4 Хариулах
Зочин [202.126.89.104] 2019/5/3
Төрд даварсан амьтад хазаар байдаг атал иргэдээ ингэх гэж
8 | 0 Хариулах
Зочин [202.21.107.148] 2019/5/3
Silence xxx mouth
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.175] 2019/5/3
Нээг л шуудан радио хууль ярьж байгаал санасандаа хурлээдээ энэ ямаанууд
4 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/5/3
facebookе-г хааж дотооддоо хэрэглэх social сүлжээ шинээр үүсгэж хэрэглэгч бүртгүүлэхдээ РД дугаар, холбогдох мэдээллээ оруулах, Дотоод сүлжээнд тараагдаж байгаа мэдээлэлд хяналтын байгууллага цензур хийх хэрэгтэй
3 | 13 Хариулах
Зочин [192.82.65.182] 2019/5/3
Bitgii tenegt, fb.t ch bai, dotoodiin site ch bai RD burtguuleh shaardlaga bhgui, ter uyd uher mongolchuud utgaaraa tolgoigoo ugaalgana shu, turiin tolgoid ymar humuus bgag medej bga bzde
12 | 0 Хариулах
Зочин [203.91.114.244] 2019/5/3
FB-д улсынхаа бүх хүний регистерийг өгөх юм бндаа
12 | 0 Хариулах
Зочин [103.212.117.184] 2019/5/3
ugui. buh utasnii dugaariig registertei bolgono gesen ug. facebook-d utasnii dugaaraar zaaval nevterch ordog boloh baih. asuudal garval fb ruu huselt tavij dugaariig ni avna.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.184] 2019/5/3
odoo humuusiin gar deer mash ih burgelgui dugaaruud biagaa. eniig l tsegtsleh geed baih shig bn.
3 | 0 Хариулах
erguu [103.10.23.223] 2019/5/3
ugasa l buh utas registerteigeer awdag shd,
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.184] 2019/5/4
jishee ni untel belgiind ugaar geed mash ih dugaar taraasan ene buh dugaaruud tsaana yamar ch burtgelgui biagaa.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.184] 2019/5/3
ta nar facebook-g tegej ih amidralaa holbood uhaana aldsan chin ene setgegdel hesgees haragdaj bn. tiim l ugee heleh durtai yum bol negdeed nileed jagsaal tsuglanaa hiigech. hudlaa utasnii tsanaas facebook eer tomorhoos tsaashgui.
2 | 3 Хариулах
Зочин [202.9.42.241] 2019/5/3
өө зозо ичмээрын болиосой тэнэгүүд
7 | 0 Хариулах
Madde fuck [202.179.27.114] 2019/5/3
FUCK 76
12 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2019/5/3
Дандаа өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль батална. Тэнэг гахайнууд.
15 | 0 Хариулах
Зочин [59.153.113.208] 2019/5/3
Oros-n araas yvj bgan bzde
12 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2019/5/3
ЭНдээс зайлнааа сдаа
14 | 0 Хариулах
Зочин [61.158.148.82] 2019/5/4
zail lalaraa
0 | 1 Хариулах
yeee [103.10.23.223] 2019/5/3
yeee [хориотой үг] haha. odoo teged yahiin, bur baritsaalagdaj duuslaa shu ene mongol, bushuuhun ur huuhedee awaad ene ornoos zailah ym san
13 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2019/5/3
Зугтах чинь оновчтой хувилбар биш.
0 | 3 Хариулах
Зочин [59.153.112.193] 2019/5/3
Нуугдаж үгээ хэлэхгүй бол айгаад байна уу?
0 | 3 Хариулах