Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэр гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Мандал Даатгал /MSE:MNDL/ компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр болж нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар (86%) дэмжиж компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

Ингэснээр компанийн 6,243,016 ширхэг хувьцааг 100 хувааж 624,301,600 ширхэг болгож, нэгж хувьцааны үнэ 5,285 төгрөгөөс (2019.04.29-ны өдрийн хаалтын ханш) ~53 төгрөг болж өөрчлөгдөнө гэсэн үг юм.

Компанийн нэгж хувьцааг хувааж, хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлэн нэгж хувьцааны үнийг хямд болгосноор хөрөнгийн зах зээл дэх арилжааны идэвхийг нэмэгдүүлэн компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж хувьцаа эзэмшигчдийн баялгийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн компанийн зүгээс онцолсон байна.

Түүнчлэн Мандал Даатгал ХК нь 2018 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 624,301,600 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн болохоо танилцуулсан байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2019 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 4 сарын 10-ны өдрөөр гаргасан бөгөөд 2019 оны 5-р сарын 1-ээс 5-р сарын 31-ны өдрийн хооронд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.

Мандал Даатгал нь 2018 онд 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бөгөөд цэвэр ашгийн бодит гүйцэтгэл 3.9 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс 90 хувиар давсан биелэлттэй байна. 2019 онд компани 5.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.