Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 60 гаруй үзмэр бүхий VIII Богд Жавзандамба хутагтыг илтгэсэн тусгай үзэсгэлэн

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 

   Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд өнөөдөр “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Энэхүү үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьжээ.

Үүнээс гадна тус үзэсгэлэн 2019 оны тавдугаар сарын 1-31-нийг хүртэл дэлгэгдэх юм. 

Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй
  • 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан,
  • 1915-1920, 1921 оны хоёрдугаар сараас долоодугаар сард Автономит Гадаад Монгол Улсын хаан,
  • 1921 оны долоодугаар сараас 1924 оны тавдугаар сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байв.

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, үйлс нь монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, шарын шашныг цэвэр ариунаар мандуулан, монголчуудын оюун санааг хиргүй тунгалаг байлгахад зориулагдсан гэдэг. 

 

ФОТО СУРВАЛЖИЛГА:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг