1970 оноос Жигули буюу ВАЗ 2101 гэх анхны автомашинаа үйлдвэрлэж эхэлсэн LADA брэнд 50-н жилийн туршид тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд 2019 оны 4-р сарын 19-ий өдөр Монгол улсад Европ стандарт ба орчин үеийн технологийг шингээсэн X гень бүхий цоо шинэ загваруудтайгаар албан ёсны дистрибьютор төвийн нээлтийн ажиллагааг зохион байгуулсан байна.
LADA брэнд нь Монголын зах зээлд зөв талдаа жолооны хүрдтэй, үйлдвэрлэгчийн гурван жилийн баталгаат хугацаатай, манай орны эрс тэс цаг уур, дэд бүтэц болон байгалийн онцлогт тохиромжтой техникийн үзүүлэлттэй LADA Vesta Cross, LADA Vesta SW Cross гэсэн шинэ загваруудаа танилцуулсан. Түүнчлэн, бартаат замын домог болсон НИВА брэндээ хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах эд ангийн хувьд бүрэн шинэчлэдсэн, Европ стандартыг шингээн бий болсон LADA 4x4 загварыг мөн санал болгож байна.
LADA автомашинуудын техникийн давуу тал, шинэчлэлүүдийг дурдвал:
Монгол Улсад анхны автомашин хөдөлгөөнд оролцож эхлээд 100 жил өнгөрчээ. Харин өнөөдөр 4 хүн тутмын нэг нь автомашинтай бөгөөд 800 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа хэдий ч 51% нь баруун жолооны хүрдтэй, 88% нь өндөр насжилттай байгаа нь манай улс аюултай тээврийн хэрэгслээр авто паркаа бүрдүүлсэн байна.
Мөн Борлуулалтын дараах үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүртээмжтэй байлгах зорилгоор таны байгаа газраас автомашиныг тань авч, сервис үзүүлэх “Гараас Гарт” үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон. Түүнчлэн, Улаанбаатар хотын дөрвөн байршилд сервис дилерийн төвийг шат дараалан нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Иргэдийн хувьд шинэ автомашин хэрэглэх сонирхолтой байдаг ч төдийлөн боломж нь нээлттэй биш байдаг. LADA брэндийн хувьд Санхүүгийн түнш байгууллагаар Голомт банк болон “Мэргэн Финанс” ББСБ, “Трэйд Ин” үйлчилгээг нэвтрүүлэхэд Авто Ланд компаниудтай хамтран ажиллаж байна.
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
LADA брэндийн албан ёсны дистрибьютор “Руссо Моторс” ХХК-ийн үзэсгэлэнгийн танхим нь Нарны зам дагуу, Сэлбийн гүүрний зүүн талд байрлаж байгаа ба Автомашин сонирхогч хэн бүхэнд үүд хаалга нээлттэй байх болно. “Руссо Моторс” ХХК-ийн үзэсгэлэнийн танхимаар зочилсноор LADA брэндийн автомашинуудтай танилцахаас гадна, төлбөрийн нөхцөл, худалдан авалтын дараах үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм байна.