Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарчууд УНШИЖ байна

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг олон улсад "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан манай улс ч мөн тэмдэглэж, олон арга хэмжээг энэ өдөр зохион байгуулж байна.

Үүний нэг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж буй "Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" хэмээх арга хэмжээ өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын санд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээ өнөөдөр буюу 23-ны өдрийн 11:30-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Арга хэмжээний хүрээнд номын хямдралтай үзэсгэлэн худалдаа, ховор номын үзэсгэлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл болон "Daisy" номын үзэсгэлэн дэлгэгдэхийн хажуугаар Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулж буй "Их хотын уншлага" яруу найргийн уншлага, Ерөнхий Боловсролын сургуулиудын хоорондох "Шилдэг шүлгийн уран уншлага" тус тус зохион байгуулагдаж байгаа аж.

ФОТО СУРВАЛЖИЛГА:

Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг