Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын 40 сургууль физикийн хичээлийн туршилт хийх багажтай боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэл, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 40 сургуульд "Физик сургалтын лаборатори-туршилтын багц багаж"-ийг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Тодруулбал, Манай улсад Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар “Байгалийн ухааны хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох төсөл” хэрэгжиж байгаа билээ. 

Төслийн хүрээнд Япон Улсын эрдэмтэн багш нар МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн Физикийн тэнхимийн багш нартай хамтран “Моноцүкүри” төвд зохион бүтээж, үйлдвэрлэсэн Механик, Микроконтроллерийн багц туршилтын багаж хэрэглэгдэхүүнийг гарын авлагын хамтаар нийслэл, хөдөө орон нутгийн 40 ЕБС-д өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. 

Мөн төслийн эхний ээлжинд энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Цахилгаан Электроникийн хичээлүүдийн цогц туршилтын багаж хэрэглэгдэхүүнийг гарын авлагын хамт  хот, хөдөөгийн төлөөлөл болгон 20 ЕБС-д үнэ төлбөргүй өгсөн.

Ийнхүү төслийн үр дүнд нийслэл, хөдөө орон нутгийн 40 ЕБС-д физикийн хичээлээр туршилтат хичээл зохион байгуулах боломжтой боллоо.

 

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг