Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 1,700 гаруй төрлийн ургамал ургуулдаг Хөх хотын жишиг хүлэмж

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

-"70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын хүрээнд бэлтгэв-

БНХАУ болон Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан цуврал сурвалжилгын нээлтийн ёслол 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд болов. Энэхүү арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ы хөгжил болон хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцах аяллын эх нь энэ юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараагаар бид Хөх хотын Сайхан дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн паркад зочиллоо. 

Хөх хот хүрээгээ тэлж, оршин суугчдын тоо нэмэгдсэнээр орон сууц, барилга байгууламж олноор сүндэрлэж буй нь тариалангийн талбай хоргодох үндсэн шалтгааны нэг болжээ. Тиймээс иргэдээ чанартай хүнсний ногоогоор хангахын тулд хүлэмжийн аж ахуйг дэлгэрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Өдгөө Хөх хотын хэмжээнд 5,000 гаруй хүлэмж бий. Гэвч хүлэмжийн аж ахуй нь гадаа талбайн тариалалтаас өөр тул тариаланч, ногоочдод үлгэр жишээ болгох, зааж сургах зорилгоор энэхүү Хөдөө аж ахуйн паркийг 2012 онд байгуулжээ.

"Гадаа тариалан эрхлэхэд зай талбай их шаардана. Мөн улирлаас ихээхэн хамаардаг. Тэгвэл бид хүлэмжид ногоо, жимс тариалах болсноор дөрвөн улирлын туршид хүнсний ногоо, жимсний хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Манай парк нь аж ахуй эрхлэхээс гадна тариалах, арчлах, тарьж ургуулсан ногоо, жимсээ хэрхэн борлуулах зэрэг сургалтын байгууллага гэж болно" хэмээн тухай тус паркийн ажилтан танилцууллаа.

Хөдөө аж ахуйн парк нь хоёр томоохон хүлэмжтэй бөгөөд нийт 109,890 м.кв талбайд 160 сая гаруй юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Ажилчдын тоо 12 ба 1,700 гаруй төрлийн ургамал ургуулж байна.

Үүнээс бид нэг хүлэмжтэй танилцсан нь усан худгийн хүнсний ногооны парк, цэцгийн хүрээлэн, халуун орны ширэнгэн ой зэрэг нийт зургаан хэсэгтэй байв.

Талбай ба бордоог хэмнэн усанд ургуулсан нь

 

Нэгдүгээр хэсэгт гадил, манго зэрэг халуун оронд ургадаг жимснүүдийг ургуулж байв. Энэ хэсэгт тарьсан гадилын мод нэг метр орчмын өндөр ургах бөгөөд энд нийт 10 гаруй төрлийн гадил ургаж байгаа юм. 

Харин хоёрдугаар хэсэгт говь цөлийн бүсийн ургамлыг ургуулж буй бол гуравдугаар хэсэг хамгийн шинэлэг нь гэж болохуйц юм. Учир энэ хэсэгт олон төрлийн цэцэг, ургамал ба ногоог хөрсөнд бус усанд ургуулж байна. 

Хөрсөнд цэцэг тарихад талбай болон бордоо их зарцуулдаг бол усанд тарьснаар бага талбай ашиглах боломжтой болжээ. 

"Усанд цэцэг, ногоо тарихдаа босоо чиглэлд тарина. Ингэснээр талбай хэмнэнэ. Түүнчлэн хоолойгоор урсаж буй усанд бордоо хийснээр бага хэмжээний бордоогоор олон цэцэг услах боломжтой болж байгаа" гэж хүлэмжийн ажилтан ярьсан юм.

Мөн усанд ургуулснаар ургах хугацаа ч богино болжээ. Жишээлбэл, шанцайг хөрсөнд тарихад 60 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх боломжтой болдог бол усанд тарьснаар энэ хугацаа 25 хоног болж богиноссон аж.

Дөрөвдүгээр хэсэгт хөрсөн дэх тариалалт, тав дах хэсэгт Өмнөд ба Дорнод бүсийн ургамлыг харьцуулан судлах боломжтой байдлаар ургуулжээ. 

Тус хүлэмжийн хамгийн их зардлаар бүтсэн нь зургаа дах хэсэг буюу "ширэнгэн ой". Энэ орчныг бүрдүүлэхийн тулд халуун орны ширэнгэн ойд ургадаг моддыг авчран нутагшуулсан байна. 

Эцэст нь дурдахад Хөх хотын Сайхан дүүрэг байрлах орчин үеийн хөдөө аж ахуйн паркад харилцан адилгүй орчинд ургах ногоо, жимс ба олон төрлийн ургамлыг тусгайлан бэлтгэсэн хэсэгт амжилттай ургуулж байна.

Үүний зэрэгцээ хүссэн хүмүүст тариалалт эрхлэх талаар зөвлөгөө өгч, сургалт явуулах мөн чөлөөт цагаа өнгөрөөх газар зэргээр үйл ажиллагаагаа цогц байдлаар явуулж байна. 

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг