Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Mongolian Drift Series R1 - Session Opening" тэмцээн 2019 оны 04 сарын 20-нд зохион байгуулагдана

ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо, Mongol63 Circuit-с зохион байгуулж буй Mongolian Drift Series дрифтийн мэргэжлийн ангилалын тамирчдын дундах халз тулаан, урин дулаан улиралын нээлт "Mongolian Drift Series R1 - Session Opening" тэмцээн 2019 оны 04 сарын 20-нд Mongol63 Circuit-д зохион байгуулагдана.

 

Энэхүү нээлтийн тэмцээнд Европ Азийг хамарсан 26 оронд зохион байгуулагддаг Drift Kings International Series тэмцээний ерөнхий зохион байгуулагч Дэлхийн дрифтийн холбооны Ерөнхийлөгч Mike Procureur ирж нээлтийн тэмцээнд оролцож тамирчдад сургалт орон тэмцээний шүүлтийг хийхээс гадна Япон улсын дрифтийн тамирчин Yoshiaki Waki ирж оролцоно. Мөн монголын Дрифт Кинг Д.Зоригтсайхан, Дрифтийн улсын аварга О.Ууганхүү зэрэг монголын шилдэг тамирчид тэмцээнд оролцохоор автомашинуудаа бэлтгэж байна.

Монголын дрифтийн спортын шилдэг тамирчид, инженерүүд нь Дэлхийн шилдэг тамирчи, шүүгчид, үүсгэн байгуулагчид, сонирхогчдыг эх орондоо урьж туршлага солилцох, тамирчиддаа сургалт хийх, шүүлтийн системийг төгөлдөржүүлэх, тюнинг, супер тоноглолуудыг загвар, хүчний гайхамшигт зохицол бүрдүүлэх зэрэгт нь бодит дэмжлэг үзүүлэх томоохон алхамуудыг хийж байгаа нь олны талархалыг зүй ёсоор хүлээж байна. 

Авто спорт шоуны гайхамшигийг мэдэрч, хэзээ ч дахин давтагдахгүй агшин хормуудын амьд гэрч болохыг хүссэн хүн бүхнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд Mongol63 Circuit-н төв талбайд урьж байна.  /Налайхаас Гродок явах замд байрлах/

 

Дрифтчидийн техник, ур чадвар, авхаалж самбааг мэргэжилийн шүүгчид хурд, өнцөг, шугам, шоу үзүүлэх чадвар зэргээр үнэлэн шалгаруулдаг. Монголын дрифтийн залуус өөрсдийн гэсэн зам талбайтай болсоноор бэлтгэл сургуулалтаа тогтмол зохион байгуулж тэмцээн уралдаанаа тогтмол зохион байгуулах боломжтой болсон бөгөөд энэхүү Mongol63 Circuit нь монголын анхны авто уралдааны тойрог зам гэдгээрээ түүхэнд мөнхрөн үлдэх юм.

 

Ерөнхий ивээн тэтгэгч: Ариун-Очир ХХК

Ивээн тэтгэгч: МИГ Даатгал

Зохион байгуулагч:

  • Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо
  • Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо
  • Mongol63 Circuit

Үзэгчдийн такс: 10,000 төг 

Хаяг: Налайх дүүрэг, Городок явах замд Mongol63 Circuit

Хамтран ажиллах хувь хүн албан байгууллага 9710-6666 дугаарт холбогдох боломжтой 

Facebook: https://www.facebook.com/MongolCircuit63

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.