Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сурагчид 3D хэмжээст робот бүтээж сурч байна

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Сүүлийн жилүүдэд сурагчдын олон чадварыг хөгжүүлж, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц иргэдийг бэлтгэх үүднээс программчлал, код бичих STEAM төрлийн сургалтууд манай улсад олноор үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулах болсон билээ.

Тэгвэл үүний нэг АНУ-ын соёл, мэдээллийн төвийн дэргэд АНУ-ын Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр "Makeuspace" төвөөс зохион байгуулсан "3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno төсөл хийх” сургалт өнгөрсөн хоёр сарын хугацаанд зохион байгуулагдаж, хамрагдсан сурагчид өнөөдөр төгсөлтийн баяраа хийж, сурч мэдсэн зүйлсээсээ хуваалцлаа.

Төслийн удирдагч Д.Хос-Эрдэнэ "АНУ-ын соёл, мэдээллийн төвийн дэргэд байгуулагдсан "MAKEUSPACE" төв нээгдээд өдгөө хоёр сар болж байна. "3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno төсөл хийх” сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас шалгарсан нийт 16 сурагч амжилттай хамрагдаад байна.

"3D буюу 3 хэмжээст биет зурах, Ardiuno Төсөл хийх” сургалт нь ирээдүйд инженер, программчлалын чиглэлийн боловсон хүчинг бэлтгэх зорилготой ба дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж буй "Learn by doing" буюу хийж үзэнгээ суралцах, интерактив сургалтын хөтөлбөртэй сургалт юм.

Тус сургалт нь программчлал, 3D хэмжээст биет бүтээх гол хөтөлбөрөөс гадна сурагчдын сонирхол, хувь хүний хөгжилд зориулсан "workshop" хичээлүүдийг орсон байгаа. Тухайлбал, загвар зохион бүтээгч И.Урангоотой хамтран хуучин хувцасаа сэргээн засварлах хичээлийг орсноор хүүхдүүд хуучин хувцасаа шинэчлэх явцдаа шинэ загвар гаргах, түүнийг дахин ашиглах зэрэг мэдлэг, чадварыг олж авсан. Мөн сургалтад МУИС-ийн Доктор У.Эрдэнэбат, "Бүтээлч монгол хүн" ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж нар боловсон хүчнээр хангаж, биднийг дэмжин ажиллалаа" хэмээлээ.

Түүнчлэн төгсөлтийн баярыг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески үг хэлсэн юм.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Тэрбээр "Сургалтад хамрагдсан 16 сурагчийн ололт амжилтыг тэмдэглэхээр ирсэнд маш их баяртай байна. Өнгөрсөн жил АНУ-Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон. Харин энэ жилийн хувьд хоёр улсын "Залуучуудын жил" болгон зарлаж, үүний хүрээнд хэрэгжүүлж буй энэ удаагийн төсөл нь их ач холбогдолтой юм" хэмээлээ.

Зохион байгуулагчид энэ жилдээ багтааж дахиад зургаан удаагийн сургалт явуулж, төгсгөх төлөвлөгөөтэй байгааг онцолж байлаа.

Сурагчид роботыг бүтээхдээ:

Модель зурж сурах + зурсан зүйлээ 3D принтер дээр хэвлэх + хэвлэсэн зүйлээ нэг биет болгон угсрах + угсарсан биетээ "Ardiuno" платформ дээр программ бичиж, ажиллуулах зарчмыг ашиглажээ.

ФОТО СУРВАЛЖИЛГА:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг