Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 20 гаруй орны 150 орчим компани оролцож буй “Mongolia Mining 2019” үзэсгэлэн

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 “Mongolia Mining 2019” олон улсын уул уурхайн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Манай улсад уул уурхайн хайгуулын буюу нийт тусгай зөвшөөрлийн тоо 3,009 байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1,679-д хүрчээ.

Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд болох юм. 

Мөн үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар мөн Оюутолгой ХХК-ийн дэмжлэг дор Майнэкс Монгол ХХК зохион байгуулж байна. 

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ жил “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил” сэдвийн дор энэ сарын 10-12-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилнэ.

Түүнчлэн Австрали, Чех, Канад, АНУ, Герман, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Швед, Турк, БНСУ зэрэг 20 гаруй орны 150 орчим компани, ханган нийлүүлэгчид оролцож, техник, технологи, үйлчилгээгээ давхар танилцуулах аж.  

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг