Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар их хурал өчигдөр /2019.04.04/ Төрийн ордонд болсон юм.
Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудад ажиллаж байсан бэлтгэл офицерууд, тэдний байгуулсан төрөл мэргэжлийн цэргийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулжээ.
Их хуралд генерал, офицер, ахлагч, тэдний төлөөлөл 950 хүн оролцсон байна.
Хурлын үеэр хийсэн фото сурвалжилгыг сонирхоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!