ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ: Эмнести Интернэшнл

ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгчээс эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, буруутай этгээдийг шийтгэх, хараат бус мөрдөн байцаах албаа чадавхжуулах талаар зөвлөмж хүлээн авч, тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Монгол Улсын төрөөс Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу эрүүдэн шүүхээс ангид байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулсан нь сайшаалтай. Гэвч  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагасан бусад хуулийн төслийн зохицуулалт нь эрүүдэн шүүхтэй тэмцэхээс илүүтэйгээр шударгаар шүүлгэх эрхийн баталгааг үгүйсгэж, шүүх тогтолцооны хараат бус байдлыг алдагдуулан, эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна.

Иймд дээрх хуулийн төслийн зохицуулалтаас илүүтэйгээр нэн тэргүүнд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэн эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах албыг сэргээж, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмийг бий болгох нь илүү оновчтой алхам болохыг онцолж байна.

Шүүхийн хараат бус, бие даасан байдал нь хүний эрхийг эдлүүлэхэд онцгой ач холбогдолтой. Тиймээс гүйцэтгэх засаглал эсхүл улс төрийн нөлөөлөл, хяналтын давуу эрхээр шүүх эрх мэдэл рүү халдаж болохгүй.   

Монгол Улсын Их Хурал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагасан бусад хуулийн төслийг нухацтай хэлэлцэн, хүний эрхийг дордуулсан хууль батлахгүй гэдэгт итгэж байна.

Үүний зэрэгцээ дээр дурдсан эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах алба, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмийг нэн даруй байгуулахыг уриалж байна.

 

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.112.6] 2019/3/29
Ууг нь бид эрүү шүүлтээс ангид байх тухай л ярьж баймаар байна. Юун байгууллага болоод явч ваа. Хэрэв байгуулагийн тухай ярих гэж байгаа бол нүдээрээ харж үйл ажилгаанд нь ядаж нэг удаа оролцож үсчээд бичмээр юм даа. Хоолыг амталж үзээгүй байж харчхаад амтны тухай бичээд байж болохгүй биз дээ. Ингэж сэдэв хазайж байхаар яавал эрүү шүүлтээс ангид байх вэ? Эрүү шүүлтээс яаж салах тухай санаалаа бичээрэй...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.85] 2019/3/29
Эрүүдэн шүүлтийн эсрэг байна. Бас шүүх засаглалыг булааж байгаа улс төрийн завхарлын эсрэг байна.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.67] 2019/3/29
Мангуу тайлбр
0 | 0 Хариулах
Зочин [49.0.144.11] 2019/3/29
Энэ мэдэгдлийг буруутгаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Эрүү шүүлтээс ангид байх эрхээр чинь улс төрийн тоглолт хийчлээ шдээ. Тэрийг нь анхааруулсан мэдэгдэл байхад л агуулгыг нь ойлгоогүй байж янз бүрийн юм бичих ????? Мэдэхгүй байж ядаж дуугай байл даа. Та нар шүүх засаглалгүй дарангуй нийгэмд үр хүүхдээ амьдруулмаар байгаа юм уу ???!! Ший жүжгэнд баясагчдаа!!!
3 | 1 Хариулах
Ner [202.126.88.34] 2019/3/29
Mongolchuud busdiin bodold ix ach xolbogdol ugdug shigee olon ulsiin ner xvndee bodoosoi bilee. Xaralgan ard irged n amid yawax, gemgvi yawj baigaad shorond orchixgvi yawax batalgaagaa ustguulchaad magtaad saishaagaad suugaad baidag neere arai tsailgan yum aa
2 | 0 Хариулах
иргэн [202.179.27.218] 2019/3/29
Энэ яг зөв мэдэгдэл хийсэн юм шиг санагдлаа. Би тийм ч сайн хуулийн мэдлэггүй л дээ гэхдээ л мэдээ сайн үздэг учраас тэгж бодож байна. Шүүгчдэд нөлөөлнөө гэдэг чинь нэг өглөө босоход хэн нь нэгэн нь алуурчин юм уу гэмт хэрэгтэн болж магадгүй гүтгэлэг ба явуулагад өртөж болно гэж бодож бна. Энэ Амнастиг шашны байгууллага гээд байгаа хүнд хэлэхэд шашных бна уу үгүй юу бидэнд сөрөг нөлөө үзүүлэгүй бидний эрхийг хамгаалахаар байнга л юм хийж бдаг хүний эрхийн жагсаал болгон дээр гоё2 уриалга гаргаж бдаг харагддаг шд. Бас нөгөө гэр оронтой байх асуудлаах аягүй зөв юм хийж бсан
3 | 1 Хариулах
AIM нь [202.179.31.47] 2019/3/29
Содномдаржаагийн ээж өмнө нь удаа дараа дарамтлуулж байна гэж ярилцлага өгдөг байхад мэдэгдлээ хийхгүй яасан? Үнэхээр хоригдсон хүний эрхийн төлөө явдаг бол?
2 | 1 Хариулах
Negen oyutn [202.179.27.218] 2019/3/29
Ee dee minii bodloor uls tor ni togtwortoi bj l bid nar surch bolowsroh erhee edelne. Uls toroo ehleed togtwortoi shuugchdee ymr negen gadnii noloogui haraar busaar ni blgah heregtei
1 | 0 Хариулах
зочин [24.254.11.206] 2019/3/28
Цаагуураа өмгөөлж байна. Эмнести интернэшнл чинь АН дээр суурилсан байгуулга. Уг нь урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүхийг цаг тухайд нь таслан зогсоох талаар үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв.
1 | 3 Хариулах
Иргэн. [66.181.161.86] 2019/3/29
АН-тай холбоотой гэдгийг н. яаж мэдэж байгаа юм?
0 | 1 Хариулах
Зочин [167.99.138.26] 2019/3/28
Энэ одоо хэрэгтнүүдийг өмөөрөөд байна уудаа энэ одоо юу вэ айн?
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.72] 2019/3/28
ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ НЭГ Л ИХ УРИАЛСАН БАЙГУУЛЛАГЫН ЖИШЭЭ ЭНЭ ДЭЭ
1 | 1 Хариулах
zochin [66.181.161.121] 2019/3/28
дэмжиж байна. Эрүүдэн шүүх явдал угаасаа хүмүүнлэг нийгэмд байх ёсгүй . Эрүүдэн шүүлтийг бамбай болгоод шүүх засаглалыг нурааж ч болохгүй. Эрүүдэн шүүлтээс ангид нийгмийг хуулийн засаглалаар л бүтээж болохоос биш энэ асуудлыг бамбай болгож үндсэн хуульд халдаж өөртөө тааруулж хууль батлаж байгааг ухаж ойлгооч ард иргэдээ !!!. Танил арга барил явж түүх давтагдаж байна гэж бодохгүй байна уу?? Мэргэн ардаа ???
4 | 0 Хариулах
зочин [49.0.144.11] 2019/3/28
зөв юм хэлжээ. Эрүүдэн шүүх тэмцэлээ хаанаас эхлэж хийхийг зөв хэлсэн байна. даанч энэ улс төрчид нь тожж сонсохгүй, Троллуудаар шашны байгууллага энэ тэр гэж бусад хүний тархийг ухаан энэ байгууллагыг баахан харааж зүхүүлэх биз. Түнэр харанхуйг харааж зүхсэнээс нэг ч гэсэн лаа асаа гэдэг энэ байгууллага энэ зэргийн дайралтаас айхгүй дээ. Хуцваа зайлваа гээд байгаа нөхөд өөрсдөө ер нь эрүүдэн шүүхийн э.срэг юу хийсэн юм бэ дэ тэгээд...
5 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/3/28
ЮУ ЮУ ГЭНЭЭ ИХ ХУЦАВАА МУУ ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ГАДНЫ ҮЙМҮҮЛЭГЧИД ЗАЙЛЦГАА ЦААШАА,,,
0 | 2 Хариулах
Иргэн. [66.181.161.86] 2019/3/29
Ѳѳрѳѳ ер н. энэ нийтлэлийн утга санааг ойлгож уншиж чадсан уу?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.227] 2019/3/28
Тэр нэг Berkley тогсоод ирсэн оорийгоо хуульч гэж байгаа нохор яаж балайраад байна одоогийн тогтолцоо бол зов тэр 2 хунийг эруудсэн бол яахав дээ гэж 38 онд ЗХУ-д дэлхийн анхны коммунист улс амьд байвал болоо тэр хэдэн хунийг эруудэн шууж буудаж алсан нь яахав дээ гэж НКВД-ийн хумуус сургадаг гэсэн тэрийг одоо монголын хэдэн хуульчид давтаад байгаа нь сонин юм аа монголын ардчилагчид яс ундсэндээ улаан коммунист хурэн фашист сэтгэлгээтэй байгаа нь одоо нэгэнт тодорхой байна энийг яавч ардчилал гэдэггуй бм аа
1 | 3 Хариулах
Зочин [64.119.20.227] 2019/3/28
Эмнести гэдэг чинь оршоол амьд явах эрх гэдэг ойлголт биз дээ тэгтэл эд нар яргачиныг дэмжээд яаж балайраад байгаа юм вээ тэгснээс зугээр нэрээ torture international болгочих доо наад байгууллага чинь дурмээрээ хуний эрхийн асуудал ярьдаг болохоос биш ийм улс торийн шинжтэй мэдэгдэл хийх байгууллага биш юмсан
2 | 3 Хариулах
Зочин [49.0.144.11] 2019/3/28
Эмнестиг сайн мэдэж байж ингэж хэлэх хэрэгтэй. Улс төрийн шинжтэй мэдэгдэл хийх байгууллага биш гэж харин ч илүү нөлөө үзүүлэх эрхийг нь төрөөс зөвшөөрсөн байгууллага юм шдээ. Ийм эрхтэй учраас хуулийн саналаа хүртэл үргэлж тус байгууллагаас авдаг юм билээ . Мэдэж байж ярих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Иргэн. [66.181.161.86] 2019/3/29
Ѳѳрѳѳ энэ нийтлэлийг нэг л сайн ойлгож уншаагүй шинжтэй. Байгууллагынхаа үзэл санаанаас хойш суусан, улс тѳржсѳн юм энд огт байхгүй байна. Угийн эдийн засаг нийгэм соёлын асуудлаар үг дугарсан болгон н. тан. мэт сайн ойлгохгүй хэрнээ илүү дугарах дуртай хүмүүст хардагдаж, адлагдах н. байдаг одоо яая гэхэв.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.47] 2019/3/28
Биднийг бага байхад Есүсийн кино үзүүлдэг байсан газар. Хүний эрхийн шашнаас хараат бус байгууллага л хэрэгтэй.
6 | 4 Хариулах
Зочин [49.0.144.11] 2019/3/28
Шашин болоод улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид хүний эрхийн төлөөх сайн дурын байгууллага л гэж мэднэ. Оюутан байхдаа хэдэн удаа хүний эрхтэй холбоотой кино хэлэлцүүлэгт орж байсан. Ямар ч шашны агуулга байгаагүй тэр үед. Харин ч хууль, нийгмийн оюутнуудад зөв мэдээлэл өгсөн хүний эрхийн асуудлыг хөндсөн байсан.
1 | 2 Хариулах
Memory of Jesus Christ [202.179.31.47] 2019/3/28
Тэгээд яагаад хүүхдүүдэд Есүсийн кино үзүүлээд байдаг байсан бол? Ханан дээр томоор даавуун дээр нэр нь байдаг байсан ! Мэдээн дээр бол тэгж л гардаг. Бүгд хүмүүнлигийн байгууллага нэртэй ! Монголд албаныханд харагдах бүртгүүлэхдээ бүгд тэгж бүртгүүлдэг. Одоо зарим нь нээлттэй шашны гэдгээ зарладаг болсон байж магадгүй.
0 | 1 Хариулах
Иргэн. [66.181.161.86] 2019/3/29
Нотлох баримтаа гаргаж байгаад яр.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/3/28
Монголд хүний эрхийг хамгаалаад явдаг ийм байгууллага байсан юм уу? Анх удаа харж байна. Тэжээсэн эзэн тарвагынхаа л эрхийг хамгаалж байсан юм биш үү?
4 | 5 Хариулах
Зочин [202.179.31.47] 2019/3/28
Шашны байгууллага. Одоо Монголд байгаа ихэнх хүмүүнлигийн газрууд ямар нэг шашны нөлөөн дор тэдний санхүүжилтээр байдаг. Хариуд нь шашнаа ярьж өгч дэлгэрүүлэх ажилтай.
4 | 2 Хариулах
Зочин [49.0.144.11] 2019/3/28
Өөрөө зөв мэдээлэлтэй судалгаатай баталгаатай зүйл ярьж бйагаа биздээ. Ямар үндэслэлээр иргэний нийгмийн бүх байгууллагуудыг шашны гэж бодно вэ? Олон улсын гэрээ конвенцэд элссэн нь Монгол улс. Харин энэ үүргийг нь хангуулах үүн дээр нь хяналт тавьж хүний эрхийг зөрчихөөс нь сэргийлэх ийм үйл ажиллагаа яаж шашинтай холбогддог байнаа. Сонин шүү хүмүүсийн мэдлэг мэдээлэл ямар ч эх сурвалжгүй үндэслэлгүй байх юм.
2 | 2 Хариулах
Бүх гээгүй ихэнх гэсэн ! [202.179.31.47] 2019/3/28
Өөрт тохиолдсон зүйлээ л ярьж байна. Чи яах юм? Миний дотор ороод миний ой санамжийг харах юм уу? Чамд тохиолдоогүй гээд худал гэсэн үг биш ! Эмнестигийн хувьд би өөрөө Есүсийн кино баахан хүүхдүүдтэй хамт үзэж байснаа санадаг юм. Бусад газрын хувьд дотор нь ажиллаад цагийн ажил хийгээд явж байсан. Туршлага байна. Өнгөн дээрээ хүмүүнлигийн байгууллага гэж бүртгэлтэй хэр нь хөдөөгүүр аймаг аймаг руу хуваарилагдан гадаад хүмүүстэй хамт хуучин хувцас болон хүнсний зүйл гэх мэт бариад айл айлаар тэр гадаад хүмүүс хоёр хоёроор орох үүрэгтэй. Тэгээд гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авсны дараа Есүсийн түүх ярьж өгөх үүрэгтэй. Тэрийгээ ярьж өгсний дараа нөгөө хүмүүсээ ажиглана. Нааштай хандвал нөгөө хүнсний зүйлээ юм хумаа бэлэг гээд өгөөд гардаг байсан. Бас монгол хэлээр хэвлэсэн бибель тараадаг. Орой нь буцаж ирээд meeting хийн нөгөө гадаад хүмүүс чинь шашны цуглаан хийнгээ өдөр юу тохиолдсон талаар ярина. Эх сурвалж, үндэслэлийн тухайд надад зураг байна. Зурган дээрх хүмүүсээс амьд бол асуух уу?
0 | 0 Хариулах
Логик ! [202.179.31.47] 2019/3/28
Би иргэний нийгмийн байгууллага гэдэг үг хэрэглээгүйг анхаарах хэрэгтэй ! Миний мэдэхийн хүмүүнлигийн тусламжийн байгууллага гэсэн нэрээр бүртгэлтэй байдаг гэж тухайн үедээ даргад нь шадарладаг монгол хэлж байсан. Гадна бичсэн даавуун дээр нь бас англиар тэгж бичсэн байдаг санагдаж байна ! Сонин шүү, хүмүүсийн мэдлэг мэдээлэл ямар ч логикгүй байх юм.
0 | 0 Хариулах
Шашны эсрэг биш ! [202.179.31.47] 2019/3/29
Монгол дотор л болгоомжилдог болохоос гадаад улс гүрэндээ болгоомжлоод байх зүйл биш. Нутаг бүрт шашны байгууллага нь хүмүүнлигийн туслалцаа нээлттэй үзүүлдэг. Нэг ялгаа нь гадаад улсдаа шашны байгууллага нь туслахдаа чи үүнийг сонс эсвэл манай шашинд ор гэж ганц ч "болзол" хэлдэггүй. Монголд бол яадгийг нь дээр дурдлаа. Би аливаа нэг шашны эсрэг биш. Гол асуудал нь шашныг ингэж "нууж" сурталчлах нь буруу гэж боддог ! Эсвэл шууд нээлттэй ШАШНЫ хүмүүнлигийн байгууллага гэж бүртгүүлэх хэрэгтэй. Эсвэл хүмүүнлигийн байгууллага гэсэн л бол шашин сурталчлахгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой. Зааг хязгаар нь тод томруун ил харагдахаар байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдэд сурталчлах буруу ! Хүнд тухайн шашинтай танилцах боломж нь тулгасан болзсон шинжтэй байж болохгүй.
0 | 1 Хариулах
Хха зүгээр л инэждтэй [66.181.161.86] 2019/3/29
Та нарт юу тохиолдсныг би мэдэхгүй. Надад пад ч байхгүй. Гэхдээ ингээд улаан цайм худлаа яриад байгааг н. хархлээр бүр хѳх инээд хүрж байга.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/3/28
Энэ гадаадын хутган үймүүлэгч, тагнуулын байгууллагыг Монголоос хөөж гаргах хэрэгтэй.
3 | 5 Хариулах
Зочин [66.181.170.215] 2019/3/28
Дугарах юман дээр таг дуугүй. Гэнэт хаанаас гараад ирэвээ
3 | 1 Хариулах
Зочин [103.57.94.248] 2019/3/28
Энэ байгууллага хүнийг эрүүдэн шүүж байхад нь дууграхгүай одоо яагаад дуугарах болов
3 | 1 Хариулах
Зочин [202.179.31.47] 2019/3/28
Жинхэнэ хүний эрхийн абйгуулллага биш шашных !
1 | 2 Хариулах
зочин [103.194.179.34] 2019/3/28
шашны байгууллага гэдгийг яаг мэдэж байна уу amnesty international geed haigaad uzdee mongoliin toriin hiij chaadagu zuiliig hiiged yvj bgaa sain duriin baiguullaga shude olon ulsad ner hundtei ymar ch shashintai holboogu
2 | 3 Хариулах
Зочин [202.179.31.47] 2019/3/29
Надад Есүсийн кино үзүүлж байсан юм !
0 | 0 Хариулах
??? [66.181.161.86] 2019/3/29
Огт дугарахгүй байх ёстой байсан юм уу? Ямар логикгүй юм яриад байгаамбээ???
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.220] 2019/3/28
ЯРГАЛУУОСАНЫГ НЬ БИШ ЯРГАЛСАНЫГ НЬ ӨМӨӨРӨӨД БАЙНА УУ? ТЭР САНХҮҮЖҮҮЛДЭГ ГАДНЫ ЭЗДЭД НЬ МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ
2 | 2 Хариулах
Иргэн. [66.181.161.86] 2019/3/29
Сайн ойлгож уншаагүй бололтой. Эрүүдэн шүүхийн эсрэг мэдэгдэл гаргасныг улс тѳрийнхѳн буруугаар ашиглаж, ялаас мултрах зэвсэг болгож байгаа учраас л шүүх эрх мэдэлтнүүдийн бие даан шийдвэр гаргах эрхийг хамгаалахын тѳлѳѳ мэдэгдэл гаргасан байнашдээ.Сайн унш.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2019/3/28
Jenco oimsoo gozolzuulahguin tuld zavaan yum ih hiiseer bn daa
5 | 5 Хариулах