Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНГОЛ БАХАРХАЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН зарлагдлаа

Б.Ану
2019 оны 3 сарын 21
iKon.MN
 

Энэ жил дэлхийн нүүдлийн шувууны өдрийг Монголын шувуу судлалын нийгэмлэгийн 20 жилийн ойн нэрэмжит болгон тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан “Монгол бахархал (Идлэг шонхор ба Бэр цэцэг)” гар зургийн уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдаан нь Монголын үндэсний бахархалт шувуу болон цэцгийн биологи, экологийн онцлог, түүхэн болон соёлын ач холбогдол, танин мэдэхүйн мэдлэгийг олонд таниулан сурталчлах зорилготой аж.

(ДНШӨ)-ийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн бөгөөд энэ өдрийг жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт шувуудын судалгаа ба хамгаалал, танин мэдэхүйн сургалт, сурталчилгаа хийх, шувуучлах аяллыг зохион байгуулах чиглэлээр тэмдэглэдэг.

Монголын шувуу судлалын нийгэмлэг энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн энэ жил ес дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ жил “Шувуу хамгаалах ба хуванцар бохирдлын шийдэл” уриа дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Уралдааны зохион байгуулагчид Монголын үндэсний бахархалт идлэг шонхор шувуу болон Монголын үндэсний бахархалт Бэр цэцгийг онцолж буй бөгөөд уралдаанд оролцогчид дээрх хоёр сэдвийн хүрээнд авьяас, ур ухаанаа уралдуулах ажээ.

Энэ удаагийн уралдааны удирдамж

 
 

Өнгөрсөн жилийн уралдааны үеэрх үйл явдлын болон хүүхдүүдийн ирүүлсэн зургуудаас

Уралдааны ивээн тэтгэгчид