ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

2-12 хүртэлх насны хүүхдийн шүдийг эмчлэх хөтөлбөрт оролцох хувийн эмнэлгүүдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний өвчлөлийг эмчлэх, бууруулах зорилгоор "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлаад байгаа билээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дуусаж, 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгохоор тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлэхийг зөвлөлөө.

Сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэх юм байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр төсөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн сайдын “Эрх шилжүүлэх тухай “ 2019 оны А/97 дугаар тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн зарласан 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, аймгийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нь тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасагт дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Сонгон шалгаруулалтад оролцох хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн бүрдүүлэх баримт бичиг:

  • Сонгон шалгаруулалтад оролцох тухай байгууллагын албан хүсэлт /Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 42/А/88 тушаалаар баталсан үнэ тарифыг зөвшөөрсөн талаар хүсэлтэд дурдсан байна/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Шүдний өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Эмнэлгийн барилга байгууламжийн гадаад, дотоод зохион байгуулалт, байршлын бүдүүвч зураг, фото зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тайлбарын хамт
  • Эмнэлгийн бүтэц орон тоог баталсан шийдвэр
  • Тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхий хуулбар
  • Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 187-р тушаалын “Дөрөвдүгээр” хавсралтын “Ажилтны эрүүл мэндийн хуудас”-аар эмнэлгийн ажилтан бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан талаарх баримт
  • Нэг удаагийн зориулалтаар хэрэглэх багаж хэрэгслийн нэршил, ханган нийлүүлэх гэрээний хуулбар, багаж хэрэгслийг устгах талаарх Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187-р тушаалын “Зургаадугаар” хавсралт, ”Наймдугаар” хавсралтын 3-ын 3.3, 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн тухайн эмнэлэг өөрийн үйл ажиллагаанд тохирсон зааварчилгааг боловсруулан баталгаажуулж, үйл ажиллагаандаа мөрдөж  ажилладаг талаарх нотлох баримт
  • Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187-р тушаалын “Хоёрдугаар” хавсралтын дагуу автоклавын ажиллагаанд чанарын биологийн тест, уурын тархалтын хяналтуудыг тогтмол хийдэг эсэхээ баримтжуулсан тухай баримт
  • Өрмийн төхөөрөмжид холбогдсон усны чанарын хяналтыг тогтмол хийлгэдэг эсэх, энэ талаарх 2018 оны ажлын тайлан, нотлох баримтын хамт
  • Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны тайлангийн хуулбар /НД-7, НД-8 маягтаар/
  • Орлогын албан татварын 2018 оны жилийн эцсийн татварын тайлангийн хуулбар
  • Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдох боломжтойг нотлох баримт /интернетийн үйлчилгээний гэрээ, компьютер, болон бусад тоног төхөөрөмжийн жагсаалт/
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем /НӨАТУС/-д холбогдсоныг нотлох баримт
  • Ариутгалын гэрээний хуулбар болон тодорхойлолт
  • Хог хаягдлын гэрээний хуулбар болон тодорхойлолт

Бүрдүүлсэн баримт бичгийг ирүүлэх хаяг, хүлээн авах албан тушаалтан:

Нийслэлд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байр 603 тоот өрөө, Мэргэжилтэн Г.Энхбилэг, Н.Уранцэцэг, Б.Энх-Аюуш

Орон нутагт: Тухайн аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг, Тасгийн дарга

“Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах журам”, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 42/А/88 дугаар тушаал:

                         

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.212.116.254] 2019/3/27
Ene ni hezeenees heregjij ehlehiin bol
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.219] 2019/3/25
Ene bol sarangereliin show
0 | 0 Хариулах
эмч [66.181.164.214] 2019/3/25
нэг хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлээд 60000 төг өгнө гэнээ эмч нарыгаа доромжлоод байгаа юм уу хайшаа юм бэ Энд оролцох эмнэлэг олдох уу Материалаа өгсөн эмч нар буцаагаад авсан нь дээр шүү
0 | 0 Хариулах
L [202.9.42.215] 2019/3/24
Эрүүл мэндийн асуудал дээр ийм харалган хандах гэж дээ. Тэгсэнээс урьдчилан сэргийлэх аргыг нь бүх хүнд ойлгуулан таниулах ажил хийж болох байсан. Ямар ч улс ард түмнийхээ шүдийг үнэгүй үзээд эрүүл болгосон түүх байхгүй. Ихэнх улс шүдний эмчилгээ маш өндөр байдаг болхоор өвдөж болохгүй гэж ойлгосон бдаг
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.165] 2019/3/24
Сард 60000 юмуу тэгвэл болох л юм тэрнээс биш 60000 бол хэцүү л юм байна
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.48] 2019/3/24
Хүүхдийн тоо бас тогтоочиж бгаму худлаа дүр үзүүлсэн юм хийхиймаа 2ийн хооронд татганасан заваан юм хийхийн. Одоо нөгөө даатгалаар хөнгөлөлтэй эм санхүүжилт дуусцан гээд сууж байхын байна л даа эргүү юмнууд :rage::angry: хийж бга дутуу дулимаг хагас дутуу дүр үзүүлсэн заваан ажилархуу юм хийж дээ чааваас даа!
1 | 2 Хариулах
Jr [66.181.161.80] 2019/3/22
Гол л үр дүнтэй ажил болгох хэрэгтэйшдээ шүд чинь бүх өвчиний эхлэл болох гээд байнашдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.214] 2019/3/22
Эрүүл мэндийн сайд.сангийн сайд яаж хүүхдийн шүд 5.6 шүдийг 60.0 эмчлэх эмч олдох уу.арай биш бнаа.яаж ч бодсон 1шүдний сувгийн эмчилгээ ломботой таарна.буслыг нь яах юм бол.харалган шийдвэр болжээ.дутуу эмчлээд гаргах юм уу.энэ лээр сууж байгаа яамны болон мэргэжлийн гэж байгаа багш мэргэжилтэнгүүд чинь яаж батлахаар ийм хачин амьдралд нийцэхгүй гаргалгаа гаргадаг бна.татварын мөнгөөр цалин аваад дээр нь улсдаа хэрэгтэй хүүхдүүддээ эрүүл байлгахыг боддог бол ийм хачин бодлоггүй бодлого гаргахгүй баймаар вм.уул нь 5жил ажиласан эмнэлэгт өгнө гээд байсан.одоо хэнд ч хэрэггүйбаахан бичиг цуглуулж тэрүүгээр нь шалгаруулах гэнэ.мэргэжлийн хяналт гэж драмын жүжигчид 100 асуултаар шалгадаг шиг болимоор вм.манай тогтолцоо арай биш бна.хүүхдүүдэд өгвөл өгөөд өгөхгүй бол болиоч.хүүхэд эцэг эхийн ажилыг алдагдуулаад ёстой бүтэхгүй бөөн асуудал гарна да
3 | 0 Хариулах
Deegii [66.181.161.82] 2019/3/21
Odoo 7sard 13nas hvreh hvvhed vntei yu vnegvi yu
1 | 0 Хариулах
Бямбарагчаа [202.126.89.161] 2019/3/21
Yuuch yrihav deee [хориотой үг] gej neeree ih bayarlaj bsiin getel neg huuhdiin 60,000 gene uu heleh muu ug alga daaa 60,000 neg hundersen shud ch ynzaluulj amjihgui PUBG geer bol KNOCK shaalaglaa daa Uur hureed jaahan haraal hereglechlee yaadiin
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.118] 2019/3/20
яг одоогийн нѳхцѳлтэй нийлэхгүй байна одоо хүүхдүүдийн шүд арай их ѳвчлѳлтэй байна. Бас яаж хүүхдэд энэ үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэл муу байна
0 | 0 Хариулах
Tungaa [66.181.180.117] 2019/3/20
60.000 emchilgee bolohgvi bh hvvhediin too ogood mongo ni diussn geed daatgaliin em shig yum boloh gd bnu. Oroltsoh Emneleg 60.0deer 20-30.0 iin emchilgee nemeh nohtsol garmaar yum
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.161] 2019/3/20
Хэрвээ жилд 60 мянга гэвэл болж л байна. 60 мянгаар хамгаалах фтор түрхүүлж болно. Дор дор нь жижиг цоорсныг нь нөхүүлээд явж болно.
4 | 0 Хариулах
Яаманд ажилдагуу [139.5.218.48] 2019/3/24
Арчаагүй татганасан юунд хүрдийн шүд эмчлэх маш үнэтэй. Эхнээсээ сайн эмчилчвэл дараа нь их мөнгө гардаггүй юм яамны ажилтаан
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.126] 2019/3/20
shudnii emneleguudee sain shalgah heregtei sh Dee Ihenh huwiin emneleg huuhed uzdeggui
1 | 0 Хариулах
үнэн түүх [202.179.24.96] 2019/3/20
1 хүүхдийн 1 шүдийг эмчлэх программ юм байна.Хүүхдийн 1 шүд үзэхэд ордог зардлыг тооцож үзээгүй байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.5.198.54] 2019/3/20
60000 Төгрөгөөр хэдэн шүд эрүүлжүүлэх вэ нэг хүүхдийн зардлыг нэмэх боломж байна уу
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.25] 2019/3/20
мөнгө байхгүйг мэдсээр байж
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.48] 2019/3/24
ЭМД санд хэдэн тэрбум үлддэгийг мэднээ за бүгдийн мэдэж болдышдээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.48] 2019/3/24
ЭМД.ийн санд олон тэрбум үлдэгдэл байдын
0 | 0 Хариулах
зун-го [202.9.42.25] 2019/3/20
муухай шүдтэй хүүхэд вэ
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.87] 2019/3/20
hahhahahah 60.000d yag yu emchluuleh yum be ehnii uzlegee hiilged hamgin chuhal lomboo uursduusuu munguu gargana gsn ug uu bitii iim ineedtei hugiin yum hiigeecheeeee
2 | 0 Хариулах
Eee zailuulaa [192.82.64.77] 2019/3/20
Eee zailuul da 1 huuhded 60.000 genuu? Ymar sudalgaan deer undeslej iim shiidver gargadag ym. Huviin emnelegt emchilgeetei 1 shud uzuulehed l hamgiin bagadaa 70.000 gej baigaa sh de.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.120.149] 2019/3/24
Даатгалаар хүүхдийн шүд үзнэ гээл зарлаад байсан, цагаа тулахаар хуурсан ажил хийж байгаа нь зүгээр л ард түмэн ээр тохуурхсан хэрэг, Жинхэнэ Жүжиг
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.149] 2019/3/24
Тендер нэрээр мөнгө завшина, давхар эмнэлэгүүдээсээ авилга авна, мөн ч сайн ажиллаж байна шүү
0 | 0 Хариулах