Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн хэвшил Монгол Улсад ямар хувь нэмэр оруулдаг вэ?

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эдийн засгийг томоохон аж ахуйн нэгжүүд чирч, тэдний төлсөн татвар улсын төсвийн гол нөөцийг бүрдүүлж буйг Үндэсний статистикийн хорооноос тогтмол гаргадаг тоон мэдээллүүд тодорхой хэлж өгдөг.  

2018 оны тоо мэдээллийг аваад үзье. 2015 оноос хойш алдагдалтай явж ирсэн улсын нэгдсэн төсөв өнгөрсөн онд анх удаа эерэг үзүүлэлттэй буюу 11.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Улсын нэгдсэн төсвийн нийт 9.235 их наяд төгрөгийн орлогын 81.5%-ийг татварын орлого бүрдүүлсэн болохыг уг статистикаас харж болно.

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, ААН байгууллагуудаа түүчээлэн манлайлж буй хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгаруулдаг ТОП-100 ААН байгууллагын эхний 10-т тасралтгүй эрэмбэлэгдсээр ирсэн Петровис Группийг аваад үзье.  

Тус компани өнгөрсөн 2014-2018 онд буюу таван жилийн хугацаанд нийт 402 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Зөвхөн 2018 онд л гэхэд 93,833,687,771 төгрөгийн татвар төлсөн байна. 

Тэгвэл Петровисийн зөвхөн 2018 онд төлсөн татвар Монгол Улсад хэр их хувь нэмэр болсныг бид зарим бүтээн байгуулалтаар харьцуулан тооцож үзлээ.

 

Тайлбар: Дээрх татварт ( ААН-ийн татварын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвар / НӨАТ, Онцгой, Замын сан /-бэлнээр, НДШ, ХХОАТ/ТТ-11, ТТ-12/, Бусад /Газрын түрээс, АТӨЯХАТ, ҮХХТ) багтсан болно.

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны цалингийн дундаж түвшнийг 1,120,350 төгрөг хэмээн тооцсон бөгөөд нийт ажиллагчдын дийлэнх нь 900 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгааг тодорхойлсон. Тэгвэл Петровис Группийн татварт төлсөн 93.8 тэрбум төгрөгөөр 104,259 хүний нэг сарын цалин тавих боломжтой бол 900,000 хүртэл төгрөгийн цалинтай 6,980 хүний бүтэн жилийн орлогыг хангах боломжтой мөнгө юм. 

Эсвэл хамгийн бага буюу 308,000 төгрөгөөр тогтоолгосон 25,388 ахмадын тэтгэврийг бүтэн жил тавих хэмжээний мөнгө. 

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар СХД, БГД, БЗД-т 640-960 хүүхдийн 7 сургууль барих төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд таван сургуулийг барих өртөг нь 150 орчим сая юань буюу 57.2 орчим тэрбум төгрөг. Энэ ханшаар тооцоход 950 хүүхдийн 7 сургууль барих боломжтой. 

Харин "Оюу Толгой" компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнгөрсөн онд ашиглалтад оруулсан орчин үеийн цогцолбор сургууль 6.1 тэрбум төгрөгөөр боссон бөгөөд сургууль нь 28, цэцэрлэг нь 8 ангитай. Ийм хэмжээний цогцолбор 15-ыг барих боломжтой мөнгө татварт төлсөн гэсэн үг.

Монгол Улсад авто замын замын бүтээн байгуулалтын ажил хамгийн чухалд тооцогддог. Тухайлбал, Улаанбаатараас Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэхэд Азийн хөгжлийн банк 60 сая ам.доллар буюу 150 тэрбум төгрөг зарцуулах гэрээг Сангийн яамтай үзэглэсэн. Энэ ханшаар тооцвол Петровис Групп 190 км авто замыг шинэчлэх хэмжээний мөнгийг улсад төлсөн байна.

Харин шинэ зам тавибал 134 км авто зам болно гэж болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нэг км авто зам барих өртөг 1 тэрбум хэмээн тооцогдож буй ч нийслэлийн Авто замын газар 2016 онд бодит өртгийг 550 сая төгрөг хэмээн үзэж байв. Тиймээс дунджаар 700,000 сая төгрөгөөр нэг км зам тавих боломжтой гэж үзвэл ийм хэмжээний шинэ зам барих мөнгийг Монголын ганцхан аж ахуйн нэгж улсад төвлөрүүлдэг байна.

Тэгэхээр хувийн хэвшлийн нэг компани Монгол Улсад ямар их хувь нэмэр оруулж, эдийн засгаа тэтгэж байдгийг Петровис Группийн дээрх жишээ тодорхой харуулж байгаа биз ээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.