Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нойрны ямар нэг эмгэг шинж илэрч буй иргэдийн зорих газар "Нойрны төв"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нойр нь эрүүл амьдрахын үндэс суурь. Нойрны эмгэгээс болж даралт ихсэх, зүрхэнд шигдээс, тархины харвалт, чихрийн шижин, сэтгэн бодох, танин мэдэх чадвар буурах зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг" хэмээн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр Нойрны төвийн нээлтийн үеэр хэллээ. 

Нойрны төв нь тус эмнэлэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд "Дэлхийн нойрны өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.  

Уг төв Монголд анх удаа нээгдэж буйгаараа онцлогтой бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нойр судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нойрны төв нь нойрны олон үйлдэлт бичлэгийн хоёр багаж, эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтай.  Нойрны олон үйлдэлт бичлэгийн багажаар хүнийг унтаж байх бүтэн шөнийн туршид тархины цахилгаан бичлэг, нүдний алимны хөдөлгөөн, хамрын болон цээж, хэвлийн амьсгалын хэмжээ, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих зэрэг олон үзүүлэлтийг видео камерийн хамт хянаж, эмгэгийг тодорхойлох юм. 

Манай оронд 2015 онд хийгдсэн асуумж судалгаагаар хүн амын 32 хувь нь нойронд амьсгал тасалдах эмгэгийн өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл "Эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний багаж нь унтаж байх үед амьсгал тасалдах эмгэгийг эмчилнэ" хэмээн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга Д.Шүрэн хэллээ. 

Нойрны төв нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна. Нойрны ямар нэг эмгэг шинж илэрч буй иргэд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлэн тус төвийн үйлчилгээг авч болох юм. 

Нойрны эмгэг шинжүүд: 

  • Хурхирах
  • Унтаж чадахгүй хөрвөөх
  • Өдрийн турш нойрмоглох
  • Өглөөд толгой өвдөж сэрэх
  • Хөл үргэлж өвдөн, татганах

Нойрны төв нь Төрийн ордны баруун талд буюу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт байрлаж байна.

Холбоо барих утас: 51-265375

Нойрны төвийн нээлтийн фото сурвалжилга:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг