Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл ирээдүйг дэмжигч “TEZA STORE”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 14
Сурталчилгаа

Манай “ПОКО ФЭШН” ХХК “Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолбор”-ын хүүхдийн тоглоомын 5 дугаар давхарт дэлхийд алдартай Феррари брэндийн хүүхдэд зориулсан спорт хэрэгсэл, тоглоом зэрэг бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалах эрхтэй “TEZA” нэрийн дэлгүүрийн нээлтээ 2019 оны 3 сарын 7-нд хийлээ.

Дэлхийн топ авто үйлдвэрүүдийн нэг Феррари нь Италийн спорт загварын автомашин болон Формула-1-ийн уралдааны машин үйлдвэрлэгч бөгөөд 1929 онд Энцо Феррари Италийн Маранеллод үүсгэн байгуулсан. 1947 онд өөрийн анхны машиныг үйлдвэрлэснээс хойш зөвхөн автомашин төдийгүй дагалдах хэрэгсэл бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв.

2014 оны 1 сараас эхлэн экстрийм спортын хэрэгсэл болон хүүхдэд зориулсан спорт тоглоомуудыг хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Өнөөдөр Феррари нь экстрийм спортын төрөлд аюулгүй байдлыг хамгийн сайнаар хангаж чадсан, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн компани болсон байна.

Феррари брэндийн хүүхдийн тоглоом, хүүхдийн спорт хэрэгсэл нь олон улсад борлуулах эрх бүхий, эрүүл ахуй, аюулгүй байдлын  чанар, стандарт, шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм.

Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд зохист орчинд, эрүүл чийрэг өсөх нь хамгийн чухал асуудал болоод байгаа билээ. Гэвч өнөөдөр энэ орчныг бүрдүүлж чадаагүйгээс бага насны хүүхдүүд гар утсаар тоглох,  өсвөр насны хүүхдүүд интернет тоглоомд донтох асуудлууд маш их гарч байна. Гар утас хүүхдийн хараа болон уураг тархинд нөлөөлж сэтгэн бодох чадваргүй болгохоос гадна бусад өвчлөлийн эх үүсвэр болдог.

Хүүхдүүд идэвхтэй, тайван бус байдаг тул гадаа тоглоом нь тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, хөдөлгөөний чадварыг илүү төгс төгөлдөр болгож, бие махбодын хамгийн чухал хүч чадал, ур чадвар, хурдыг хөгжүүлж чаддаг.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээс гадуур төрөл бүрийн сургалт, дамжаанд их хамруулдаг ч энэ нь тэдний хүмүүжилд хангалттай сайн анхаарч байна гэвэл бас учир дутагдалтай юм. Хүүхдийг өсөлтийн насанд нь бие бялдарыг нь хөгжүүлэх, бүтээлч байдлыг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, тэдний алжаал ядралыг тайлах, сэтгэл санааг сэргээх, бусадтай хамтран тоглож сурах, дүрэм журмыг баримтлахад суралцах, сэтгэхүйг хөгжүүлэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх нь бидний хүүхдийн цаашдын хөгжлийн чухал үндэс суурь болдог. Хөдөлгөөн гэдэг ямар ч насны хүнд чухал зүйл. Иймээс хүүхдийг бага наснаас нь спортоор хичээллүүлэх, эрүүл амьдралын дадал зуршилтай болгох нь насан туршдаа  эрүүл амьдрах гол түлхүүр гэдэгтэй санал нийлэх бизээ.

Бидний хүүхдүүдэд спорт, хөдөлгөөн хэрэгтэй үүнийг дагаад сүүлийн үеийн, чанартай спортын хэрэгсэл, бүтээгдэхүүн  шаардлагатай.  Иймд сонголтоо зөв хийх нь таны хүүхэддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Бид та бүхэнд гар утас, тв, интернэтээс хүүхдүүддээ хол байлгаж, хүүхдийн чөлөөт цагийг эрүүл мэндэд нь ашигтайгаар өнгөрүүлэхэд чухал ач холбогдол бүхий Феррари брэндийн  дэлхийн стандартын хүүхдийн тоглоом, хүүхдийн спорт хэрэгслийг өргөн сонголттой, чанарын баталгаатайгаар санал болгож байна.

Та бүхэн  Соёл Амралтын Зайсан Хилл Цогцолборын 5 давхарт байрлах “TEZA” дэлгүүрээр зочлоорой.

Утас: 90992255

e-mail: dulguun_0303duk@yahoo.com

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.