Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 12 дахь удаагийн чуулганаар “ажилтай, орлоготой” байх асуудлын хүрээнд ярилцсан юм.
Одонтой ээжүүдийн холбоо ТББ-аас энэхүү чуулганаас өмнө одонтой ээжүүдийн дунд судалгаа хийж үзэхэд:
Тиймээс энэ жил төр засгийн удирдлагуудыг эмэгтэйчүүдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсч, чуулганыг дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.