Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цомог болж үлдсэн “Бөмбөгөр ногоон театр”

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бөмбөгөр ногоон театр”  гэрэл зургийн цомгийн нээлт өчигдөр Монголын театрын музейд боллоо. 

Монголын театрын музейн хамт олон Бөмбөгөр ногоон театрын тухай архивын баримт цуглуулах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, гэрэл зургийн нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор дээрх гэрэл зургийн цомог бүтээжээ. 

Цомогт нийт 60 шахам архивын баримт, 500 гаруй гэрэл зураг, баримт бичиг зэрэг багтжээ. 

Цомгийн нээлтэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Б.Тунгалаг, нар оролцсон юм.

Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу олон түмний хэлдгээр “Бөмбөгөр ногоон театр” нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд одоогийн Төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний тус дэмээр 1927 оны долдугаар сарын 9-ний өдөр сүндэрлэсэн гэдэг. 

Мөн тус театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материалд янз бүрээр бичсэн  байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байсан хэмээн бичсэнийг үндэстэй гэж үздэг. Тус театрынхан Богд хааны ордноос шилжүүлсэн баяд, ноёд хатадын тансаг дээл хувцас, гоёл чимэглэлийн нандин эдлэлийг тоглолтдоо хэрэглэдэг байсан аж.

Фото:

Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг