2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S30
16°
18:00
S30
16°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Үндэсний хувцсаараа гоёж, бүргэдээрээ бахархсан баярын өдрүүд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор өчигдрөөс “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ" аялал жуулчлалын цогцолборт үргэлжилж байна.

Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 гаруй хувь нь 1-4 настай байдаг бөгөөд 5-6 нас хүрмэгц нь байгальд нь эргүүлэн тавьдаг байна. Ингэж буцаах нь бүргэдийн нөхөн үржих, тоо толгой өсөхөд ихээхэн ач холбогдолтой байдаг аж.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд харцага овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2,500-3,000 метр өндрөөс хулгана, зурам харах хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэрэг амьтдаар хооллодог, 30-50 жил насалдаг.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхаглаж байсан удаатай.

Өнөөдөр буюу 4-ний өдрийн үйл ажиллагааны хөтөлбөр:

11:00-11:30 Бүргэдтэй парад /хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчнийг шалгаруулна/,

12:30-14:30 Бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, бүргэдээр ан бариулах үзүүлбэр, Казах үндэсний тоглоом /Көкбар- тулам булаалдах, газраас зоос шүүрэх/,

14:30-15:00 Хаалтын үйл ажиллагаа тус тус болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА:

Гэрэл зургийг: MPA.mn /Б.Бямба-Очир/

x