Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргалаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/404352636982480/

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай буюу 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцаас гаргасан. 

Энэ тэмдэглэлийг яагаад нууцаас гаргах болсон бэ гэхээр 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын 32 дугаар тэмдэглэлээр тухай үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийсэн. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учир давуу эрхээсээ татгалзаж, Монголын зэс корпарацид худалдах тухай танилцуулгыг хийсэн.

Энэ дээр Худалдаа хөгжлийн банкны О.Орхон захирал өмчлөлийн хувьд ХХБ үүнд орж байгаагаа илэрхийлсэн. Энэ хуралд О.Орхон, М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар оролцсон. Үүнийг тодорхойгүй шалтгаанаар нууцад байлгаад байсан. 

УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг худалдан авсан эх үүсвэрийг шалгаж, төрийн өмчид авах хэлцэл хийхийг үүрэг болгосон. 

Гэтэл Монгол зэс ХХК-ийн нэхэмжлэлтэй асуудал дээр Засгийн газар шүүхийн гурван шатанд ялагдсан. Яагаад ялагдсан бэ гэхээр ХХБ болон Монголын зэс ХХК хоёр нь хоорондоо хамааралгүй байгууллагууд гэсэн үндэслэл нэг нь болсон.

Харин өнөөдөр нууцаас ил болсон материалаар ХХБ, Монголын зэс ХХК нь санхүүгийн хувьд болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хуралд дээр О.Орхон захирал өөрөө хэлж байсан тэмдэгдэл байгаа. Үүнээс маш олон зүйл харагдана” гэлээ.