ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"ОЧИР ТӨВ" талийгаач охины оршуулгын зардлыг төлөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэл Улаанбаатар хотод одоогийн байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 441 зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын (НАЖГ) вэб хуудаст мэдээлсэн байна.

Тус жагсаалтад 13 настай охин амиа алдсан "Алтан-Очир энд Голд стар" компанийн эзэмшлийн "Очир" нэртэй зочид буудал бүртгэлтэй байгаа юм.

Уг зочид буудал одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарсантай холбогдуулан НАЖГ-аас тодруулахад  "Тухайн газрын үйл ажиллагааг цуцалсан. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа" гэж байв.

Одоо тус барилгад нийтийн байр ажиллаж байгаа гэх мэдээллийг НАЖГ-аас өгсөн юм. Мөн нэрээ "Элит төв" болгон өөрчилжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Зочид буудлын зөвшөөрлийг цуцалсан тушаал:

"Хэрэг гарсны дараа "Очир" төвд 200,000 төгрөгийн торгууль ногдуулсан"

Өмгөөлөгч Г.Батбаяр "Уг хэрэг гарсны дараа "Очир" төвийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгосон байдаг.

Мөн оршуулгын зардал 10,900,000 төгрөгийн гуравны нэг буюу 3,635,000 төгрөгийг тус төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Оршуулгын зардлыг Д.Жавхлан, М.Амарболд болон "Очир" төв гурав тэнцүү хуваан төлөхөөр болсон.

Одоогийн байдлаар "Алтан-Очир энд Голд стар" компани оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй байгаа бол Д.Жавхлангийн ар гэрээс 600,000 төгрөг өгсөн. Харин М.Амарболдын ар гэр 3,635,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Үүн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/охины аав/ Т.Лхагвасүрэн сэтгэл санаа, гэм хорын хохиролдоо "Очир" төвөөс 50 сая, шүүгдэгч тус бүрээс 25 сая төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй, Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж болно гэсэн шийдвэрийг гаргасан.

Охины аавын хувьд уг хэргээс болоод удаа дараа СЭМҮТ-д эмчлүүлсэн баримт байгаа. Хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж дууссаны дараа иргэний хэргийн шүүхэд сэтгэл санаа, гэм хорын хохирлоо нэхэмлэх боломжтой" гэв.

Дээр дурдагдсан оршуулгын зардлыг төлж барагдуулах шүүхийн шийдвэрийг "Алтан-Очир энд Голд стар" компани биелүүлээгүй байгаа гэдгийг өмгөөлөгч Р.Булгамаа мөн давхар баталлаа. 

"Очир төв"  хэмээх энэхүү зочид буудлын эзэмшигч "Алтан-Очир энд Голд стар" компанийн эзэмшигчийн талаарх мэдээллийг burtgel.mn-с харвал Цогтбаяр овогтой Очирбат гэж хүн байна.

Зураг, "Алтан-Очир энд Голд стар"  компанийн мэдээлэл:

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
БУРУУ
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.180.218.37] 2019/2/25
Мөнгө шүүхээр нэхсэн ч нэхээгүй айлын үрийг өөрсдийн байр байшиндаа алуулах нөхцөл бүрдүүлсэн гэдгээр нь санаа нь зовж эргэж тойроод мөнгө төгрөг өгдөггүй арилсан дотортой хүмүүс байдаг юм байхдаа. цаашид юу ч болоогүй юм шиг үйл ажиллагаа явуулаад байх нь ч утгагүй юм шиг
0 | 0 Хариулах
Zochin [66.181.182.97] 2019/2/23
burhan min,ter aimaar yavdal bolsn uruund odoo hun amidarch bga hereg uu??? Ene barilgiig nuraagaasai,aimaar bishu.
0 | 2 Хариулах
Zochin [202.126.89.141] 2019/2/23
zaa bolioo buzariin bairand n hun bitgii oroosoi hairan ohin davartsan mongiig n ogoosoi icheesei
0 | 0 Хариулах
Шүүгчийн хахууль нь [202.179.25.59] 2019/2/23
Аль аль талаасаа 30 гараад явчихсан байхоо
0 | 0 Хариулах
Зочин [128.91.56.203] 2019/2/23
Энд байгаа бүртгэл.мн дээрх чинь өөр Очир төв юм биш үү? МУИС-н номын сангийн урд байдаг компьютерийн төвийн мэдээлэл байна шүү дээ!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.44.56] 2019/2/24
Computer Land gej bn orcoo.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.86] 2019/2/23
Damba ochiriin ezemshil
0 | 0 Хариулах
Хүн гүтгэхээ боль [64.119.19.67] 2019/2/24
Цогтбаяр овогтой Очирбат гэж хүний "Алтан-Очир энд Голд стар" компани шүү дээ. Дамба-Очирт ямар ч хамаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.110] 2019/2/22
Энэ очир төвийг бүрмөсөн нурааж хая яахаараа 200 хан мянгаар торгодог юм хүний амь авсан газар яасан том танилтай юм
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.4] 2019/2/22
Ene ochir towiig nuraagaad gazar deer n tsetserleg bari
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.99] 2019/2/22
Дамбаочир гишүүнээ наад буудлаа хаагаач эн
3 | 0 Хариулах
Зочин [64.119.19.67] 2019/2/24
Цогтбаяр овогтой Очирбат гэж хүний "Алтан-Очир энд Голд стар" компани шүү дээ. Дамба-Очирт ямар ч хамаагүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/2/25
энэ жинхэнэ хөлсний бичээч байх шиг байна. Юун уйгагүй тайлбарлаа бэ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.46] 2019/2/22
barilgiig n huraan ateiert handivlah heregvch hohirogchdiin ar g
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.84] 2019/2/22
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гэж байдаг биз дээ? юм хумыг нь лацдаад хүчингүй болгох юм байвал болгооч. Нэхээч. Шүүх биз дээ?
3 | 0 Хариулах
Zok [66.181.161.35] 2019/2/22
Chuham
0 | 0 Хариулах
А [106.132.120.177] 2019/2/22
Монголд шүүхийн шийдвэр гүйцэтгэр байгууллага яаж ажилладагыг мэдэх үү? Зөвхөн их хэмжээний өр авлага дээр (том аргүй нөхдүүдэд) Эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлд захиалга өгнө. Өнөөдүүл нь дарамтална (янз бүрээр!!!). Хцвааж авна. Дамбын хишгээ гээд л рекетүүд олон байгаа!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.248] 2019/2/22
Хайран сайхан охин. Хайран сайхан хүн. Хайран сайхан эцэг эхийн хайр, итгэл. Хайран юм...
0 | 0 Хариулах
Зочин [124.158.105.18] 2019/2/22
Энэ нэг балиар газрийг шатаааа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.169] 2019/2/22
50 сая биш 500 саяыг өгөх ёстой. Монголд л хүний амь үнэ цэнэгүй байна.
4 | 0 Хариулах
Зочин [123.147.246.206] 2019/2/24
ѳгий гэсэн ч мѳнгѳ нь хаа бнаа
0 | 0 Хариулах
Guest [202.126.88.35] 2019/2/22
Shhhhh chaavaasdaa uursdih n ar gert iim zuil tohioldvol yaj bga boldoo delhii buurunhii shu de
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.23] 2019/2/22
Аав нь мөнгө нэхдэг нь ч юув дээ.
1 | 29 Хариулах
Зочин [122.201.26.130] 2019/2/22
Nehelgui yadag yum, hunii ami yrigdaj bhad 50 say dollar nehsen ch yadag yum!
8 | 0 Хариулах
Zochin [202.126.88.35] 2019/2/22
Uur ene aluurchid hulgaichdaas yu neheh yum be? Mgl-d l hunii ami iim unegui bdag bolhoos gadaadad ene hed bar harahgui bsan. Eruul mend ami nasaa uneldeggui mglchuud bidnii uursdiin buruu uuniig uurchluhin tuloo temtseh heregtei
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.169] 2019/2/22
Нэхэн ёстой юу хуцаад байгаа шаардлагатай бэ. Харин ч бага мөнгө нэхэж
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.84] 2019/2/22
Нэхэлгүй яадаг. харин ч бага байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.85] 2019/2/22
Журам зөрчсөн газарт хариуцлага тооцож байгаа хэлбэр шүү дээ
0 | 0 Хариулах
Baga bna [202.21.112.37] 2019/2/22
Ochir tuviin ezniig ham hergeer hereg uusgeed hohirold ni buudliin barilgiig gazriin hamt avsan ch bagadana.
0 | 0 Хариулах