Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Гинжийг тасал-2” үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Хөөрхөн Зүрх" ТББ-аас санаачлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дах жилдээ зохион байгуулж байгаа билээ. 

Уг кампанит ажлын хүрээнд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Үзэсгэлэнд жендэрийн тэгш бус байдлын "Гинжийг тасал" сэдэвт уралдаанд ирүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагч хүүхдүүдийн бүтээлүүд дэлгэгдэж буй бөгөөд өнөөдөр тус үзэсгэлэн "Блью Мон" төвийн Norphei Art Gallery-д нээлтээ хийлээ. 

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ агаад хоёрдугаар сарын 24-нийг дуустал 10:00-19:00 цагийн хооронд үнэ төлбөргүйгээр олон нийтэд хүргэх юм. 

Фото: 

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг