Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсад "Валентин" нэртэй гурван иргэн байдаг

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 14
iKon.MN

Үндэсний Статистикийн Хорооноос Валентины өдрийг тохиолдуулан гэрлэлтийн талаар сонирхолтой инфографик бэлтгэжээ.

Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.

Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар "Валентин" нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос бүртгэгдсэн байгаа аж.

Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3,180 хүн байгаа гэнэ. Тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР.

ИНФОГРАФИК
 

 

Эх сурвалж: ҮСХ