Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шинийн 8-ны энэ өдөр 10 гаруй уран бүтээлч Цагаан дара эх бурхныг бүтээв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр шинийн наймны өдөр тохиож байна. Энэ өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдрийн дотор бүтээх уламжлалт арга хэмжээг "Богд хааны ордон" музейн үзэсгэлэнгийн танхимд долоо дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 10 гаруй уран бүтээлч оролцлоо. 

Богд хааны үед тухайн өдөр нь лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж, Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж. Энэ уламжлал нь 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан Дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлджээ. Харин энэхүү уламжлалыг дахин сэргээх санаачилгыг анх музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан Дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулсаар долоо дахь жилтэйгээ золгож байна.

Одоогийн байдлаар "Богд хааны ордон" музейн сан хөмрөгт Цагаан Дара эхийн танк, зээгт наамал, цутгамал, баримал, чулуу, загал зураг зэрэг олон янзын аргаар, төрөл бүрийн материал ашиглан бүтээсэн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна. Үүний дотор 100 гаруй жилийн өмнө шинийн наймны өдөрт багтаан бүтээсэн Цагаан Дара эх бурхад, алдарт зураач марзан Шаравын бодит хүний царайтайгаар бүтээсэн Цагаан дара эх зэрэг бүтээлүүд нь алдартай юм.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг