ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.  Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2,199, 2017 онд 2,223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [66.181.161.42] 2019/1/31
Zuw zuw zuni tsagt ni uraldaj naadaad bhad bolno shde. Hviten haltirgaa gulgaatai vyed balchir vrsee hamgaalah ni hvn bvriin vvreg
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.81] 2019/1/30
өвөл уралдахыг хориглосон хууль аль хэдийн гарсан даа дахин дахин батлаад байхийн
0 | 1 Хариулах
Zochin [202.120.234.111] 2019/1/30
Зөв. Төр засаг хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй
1 | 1 Хариулах
Z [66.181.160.44] 2019/1/30
..!..
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.248] 2019/1/30
өөрсдийн хүүхдээрээ унуулбал болно гэдэг журам гаргачихгүй юу? тэгээл гүйцээ
0 | 1 Хариулах
Зочин [202.131.243.190] 2019/1/30
юу гэсэн ч үгийн морь унахыг хориглочихсон юм биш үү
0 | 2 Хариулах
Зочин [64.119.26.69] 2019/1/30
За засгийн новшнуудыг
0 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2019/1/30
Үр хүүхэд хойч үеийнхнээ алдаг ийм бүдүүлэг баяр наадам байж болохгүйлдээ
4 | 0 Хариулах
Зочин [43.228.129.229] 2019/1/30
Зөв зөв, үнэхээр уяачид нь өөрсдөө хорхойсоод, морьд нь дүүхэлзээд байвал албан бусаар бооцоогоо тавьж байгаад л үзэцгээхгүй юу. Яагаав Бадарч тахар нэг үсэргээнд хусдаг даа.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.212] 2019/1/30
Солио өвчтэй шизо минь чи хаашай юм тэр хүмүүсийг хууль бусаар бооцоот уралдаан тавь гээд байгаа юмуу? нууцаар уралдсан уралдаанд нь хэдэн хүүхэд гэмтэж,бэртэж амиа алдахыг тэр гэх вэ? Муусайн хөдөөний мал оркууд ингээд зэвүү хүргээд байдаг юм шт.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.212] 2019/1/30
Малнаасаа дор болсон малнууд.
3 | 0 Хариулах