Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дэх ВИРТУАЛ ҮЗМЭРҮҮД

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Виртуал үзмэрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулагдлаа.

Виртуал бодит байдал гэдэг нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд дууны нөлөө бүхий компьютерын график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд олон улсад үүнийг VR (Virtual Reality) гэж нэрлэдэг. VR нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм.

Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах боломжтой.

Доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нар Богд Хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран сүүлийн 2-3 жилийн хугацаанд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн хийц бүхий хосгүй үнэт өвүүдийг гурван хэмжээст лазер сканерын тусламжтайгаар скарнердаж, 0.5 мм-ийн нарийвчлалтай гурван хэмжээст загваруудыг байгуулжээ.

Эхний ээлжинд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт найман бүтээлийг байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэсэн байна. Энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж, бурхад болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхадын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт хосгүй өвүүдийг дижитал орчинд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг