Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Монгол Улсын Их Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр амжилттай боллоо. 74 дэх удаагаа болж буй МУИС-ийн төгсөлтөөр докторын 20, магистрын зэрэгтэй 210 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ ийнхүү гардан авсан юм.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Төгсөлтийн баярын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, Доктор Я.Төмөрбаатар "Монгол Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсан цагаас хойш, 76 жилийн хугацаанд 200 мянга гаруй оюутан төгсгөөд байна. 

Энэ удаагийн төгсөлтөөр магистр болон докторын зэргээ амжилттай хамгаалсан нийт төгсөгчдөдөө эрдмийн баярын мэндийг дэвшүүлье.

МУИС-ийн нийт төгсөгчдийн 74 хувь нь тогтмол ажлын байраар хангагддаг ба ажил эрхлэгчдийн шалгуур үзүүлэлтээр улсдаа тэргүүлж байдаг нь бахархалтай. Мөн манай сургууль үндэсний хэмжээнд сургалт, үйл ажиллагаа, чанараараа тэргүүлж байгаа бөгөөд цаашид олон улс болоод дэлхийн түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Төгсөгчдийн хувьд төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг өргөх, эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулах итгэл үнэмшлийг төрүүлдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Нийт төгсөгч, эрдэмтэн багш, ажилчиддаа ажлын амжилт хүсэж байна" хэмээлээ.

Энэ удаагийн төгсөлтийн магистр болон докторын зэрэг хамгаалагчид Хэл шинжлэл, Сэтгүүл зүй, Социологи, Бизнесийн удирдлага, Инженерчлэлийн ухаан, Хууль зүй, Олон улс судлал, Газар зүй, Улс төр судлал, Олон улсын харилцаа зэрэг орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй буй салбарт мэргэшсэн байна.
 
Гэрэл зургийг: MPA.mn

Докторын зэрэг хамгаалагчдын төлөөлөл болох МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, Доктор Т.Эрдэнэ-Очир "Миний хувьд 2006 онд МУИС-д Бакалаврын зэрэгт элсэн орсноос хойш магистр, докторын гээд бүх түвшний сургалтыг тус сургуульд дүүргэж байна. 

Докторын зэргийн судалгааны ажлаа "Англи-Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн харьцуулсан судалгаа" сэдвээр бичиж, хамгаалсан.

Монгол Улсын Их сургуулийн хувьд оюутан, багш нараа нягт дэмжиж ажилладаг байгууллага. Ялангуяа, дотроо ажилладаг багшийн хувьд эрдмийн зэргээ ахиулж, докторын зэрэг хамгаалах тал дээр сургалтын төлбөр, ажлын цагийн хөнгөлөлт зэргийг олгох тал дээр ихэд дэмжиж ажилласан" хэмээлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн докторын ажлынхаа бүтээлийг хэвлэмэл эх болгон хэвлүүлж, цаашлаад докторын дараагийн шатны судалгааны ажилдаа орохоор төлөвлөөд байгаа талаараа мөн дурдлаа. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг