ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны доод түвшнийг 217,900 төгрөгөөр тогтоолоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчлэн тогтоожээ. 

Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” хэмээн заасны дагуу ҮСХ ийнхүү 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилсэн байна.

Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшнийг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад

Улаанбаатар хотод 19.3 (9.7%) мянган төгрөг

Зүүн бүсэд 13.6 (7.8%) мянган төгрөг

Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг

Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг

Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Хүн амын амьжиргааны доод түвшнийг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны III улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.42.222] 2019/1/23
Яана даа, хамгийн өндөр нь 100 доллар хүрдэггүй ээ. Тийм байж нэг л их өмь эрэг ярьсан хүмүүс:((
1 | 0 Хариулах
Зочин [89.204.138.68] 2019/1/23
100 doĺlar ch hurkuu shd
1 | 0 Хариулах
Зочин [112.186.235.17] 2019/1/22
Монголын эмгэнэл
1 | 0 Хариулах
Bolor [150.129.141.10] 2019/1/22
Odoo bolimoor yuma 217myngan togrogoor hen amidrah yum bee archaagvi ghed dendvv archaagvi
2 | 0 Хариулах
Зочин [123.147.250.109] 2019/1/22
1st shuu s d a
1 | 1 Хариулах