Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮМЭН ШУВУУТ" компанийн хувьцааны талаар хэн юу хэлэв?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 16
Сурталчилгаа

Х.Алтай
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

 

Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж байна.

Тун удахгүй 2 компани IPO хийхээр төлөвлөж байна.

Харин энэ удаа хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон хүнс, хөдөө аж ахуйн  салбараас Түмэн Шувуут компани анх удаа IPO гаргаж байгаагаараа онцлогтой юм.

 

Ж.Болд
Түмэн Шувуут компанийн Гүйцэтгэх захирал

 

Бид татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөж байна.

Эдгээр төсөл нь хоорондоо нягт холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслөө дэмжихээс гадна давхар эрсдэлээс хамгаалах онцлогтой юм.  

Л.Эрхэмбаяр
Түмэн Шувуут компанийг үүсгэн байгуулагч

 

Бид Монгол хүн бүр хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлэх төсөлд гар бие оролцож, үр ашгийг нь хүртэж, эзэн нь байгаасай гэсэн үүднээс Түмнийх болох шийдвэр гаргасан. Манай компани  нийт хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааны үнэ 200 төгрөг. Бид 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим төгрөг, 2022 он гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон. Үүнээс бид жил бүр татварын дараах цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараах юм.

О.Мөнхжаргал
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

Түмэн шувуут компанийн IPO энэ сарын 31-ыг дуустал үргэлжлэх тул та бүхэн манай компанид болон эсвэл өөрийн харьцдаг аль ч брокерын компанид хандаж захиалгаа өгөх боломжтой. Бид хүн бүрт бага зардлаар илүү их хувьцаа авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үйлчилгээний шимтгэлээ 2 хувиас 0.68 хувь болгон бууруулаад байна.  


Хувьцааны захиалга 2019.01.31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч та өөрийн харилцдаг үнэт цаасны компани болон Түмэн Шувуут компанийн андеррайтер Голомт Капитал ҮЦК ХХК-д хандаж захиалгаа өгөх боломжтой.   

Хэрэв хувьцааны арилжааны дансаа нээлгэж амжаагүй байгаа бол SocialPay аппликейшнээр дансаа нээж, арилжаанд оролцох давуу талтай юм.

Түмэн шувуут компанийн үнэт цаасны танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtcapital.com сайтаас авна уу.

Холбоо барих: +976-70121530

И-мэйл: info@golomtcapital.com  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.