Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 3 жилийн дотор мөнгөний нийлүүлэлт ойролцоогоор 2 ДАХИН ӨСЖЭЭ

Б.Ану
2019 оны 1 сарын 2
iKon.MN

2000 оны арваннэгдүгээр сарын сүүлээр мөнгөний нийлүүлэлт ердөө 245.5 тэрбум төгрөг байсан бол 2018 оны мөн хугацаанд 18.6 их наяд төгрөгт хүрчээ. 

2015 оноос хойш буюу гурван жилийн хугацаанд гэхэд мөнгөний нийлүүлэлт ойролцоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. 

График, Мөнгөний нийлүүлэлт, 2000.XI -2018.XI сар, Эх сурвалж: ҮСХ

Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ.

Мөнгийг хөрвөх чадвараар нь дараах байдлаар ангилна:

  1. Мөнгө0(M0) Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө
  2. Мөнгө1(M1) М0+Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө
  3. Мөнгө2(M2) М1+Банкны хугацаатай хадгаламж болон бүх төрлийн валютын хадгаламжууд

Эдийн засагт мөнгө хэчнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байна. Бэлэн мөнгө ба хадгаламжийн харьцааг Төв банкнаас зохицуулах боломжгүй бөгөөд эдийн засгийн хувьд бэлэн мөнгө аль болох бага байх нь үр ашигтай. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг бөгөөд хүүгийн түвшнээс хамаардаггүй харин хүүг тодорхойлогч болдог.