Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Мартагдашгүй мөчүүдэд үргэлж хамт байх PANDORA Монголд нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 28
Сурталчилгаа

“Нэг удаа худалдаж авсан бол дахин авахгүй байж чаддаггүй” хэмээн “Pandora”-аар үйлчлүүлсэн эмэгтэйчүүд бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Чамин, гоёмсог, үл мартагдах энэ бүхэн 1982 онд Данийн Копенгаген хотод эхэлсэн түүхтэй. Дэлхийн ихэнх орны бүсгүйчүүдийн чимэг болон өртөөчлөн явсан энэ түүх  Монголд шинэ хуудсаа нээлээ. 

“Nano Fashion” албан ёсны эрхтэйгээр “Pandora” брэндийн эхний дэлгүүрээ Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт нээсэн юм. Бяцхан үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэд болох алтны дархан Пер Эневолдсен болон түүний эхнэр Винни нар нэг л өдөр “Pandora” хэмээн нэрлэх болсон дэлхийн 100 гаруй оронд салбартай, алдар нь түгсэн үнэт эдлэлийн брэндийн эхлэлийг тавьжээ.

1989 оноос “Pandora” өөрсдийн үйлдвэртэй болж, дахин давтагдашгүй загвар, хийц бүхий өөрийн гэсэн өвөрмөц цувралуудыг худалдаанд гаргах болсон байна. Харин 2000 онд “Сахиустай бугуйвч” хэмээх концепц бүхий алдарт бүтээгдэхүүнээ Данийн зах зээлд танилцуулжээ. Төд удалгүй энэ загвар нь олон улсад танигдаж тэд 2003 онд АНУ, 2004 онд Герман, Австралийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Тэгвэл өчигдөр “Pandora” брэндийн дэлгүүр албан ёсоор 101 дэх орондоо нээлтээ хийж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл Шангри-Ла Молл дахь уг дэлгүүр 10401 дэх салбар нь болж байна. Хамгийн орчин үеийн загвар бүхий, өндөр чанартай үнэт эдлэлийг үйлчлүүлэгч бүсгүйчүүддээ санал болгосноор эмэгтэй хүн бүр өөрийгөө бүтээлчээр илэрхийлж, мартагдашгүй мөчүүдээ “цуглуулах” боломжтой гэж “Pandora” үздэг.

Тийм ч учраас эмэгтэйчүүдийн хувьд, эсвэл тэдэнд зориулан бэлэг сонгох гэж буй залуу таны хувьд ч гэсэн энэ брэнд хамгийн төгс сонголт болно гэдгийг баттай хэлж чадна. Эрчүүдийн хувьд хайртай хань, найз бүсгүй, хайртай ээж, эгч, дүүдээ амьдралынх нь хамгийн давтагдашгүй мөчүүдэд нь бэлэглэх  хамгийн нандин бэлгийг та Пандорагаас л олно.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.