Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөөний Гайхамшиг Саятан: Чинээлэг байдал хувийн санхүүгээс эхэлдэг

ikon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
-Саятнууд өглөөг өдрийн талтай жишдэг-
 
Олон сорилтыг давж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн эрхмүүд эртэч нэгэн байдаг. Эртэч дадалтай болж хэвшсэн саятнууд ямар арга барил эзэмшсэн, түүнийгээ хэрхэн өөрийн ажил, бизнест ашигладаг болохыг “Өглөөний Гайхамшиг Саятан” гэж монгол хэлнээ гараад удаагүй байгаа энэхүү бүтээлд тодорхой бичсэн байна. Хэл Элрод болон Дэвид Осборн нарын хамтарч бүтээсэн энэхүү ном саятнуудын талаарх таны ойлголтыг орвонгоор нь эргүүлж магадгүй юм. 
 
Мөнгөтэй, чинээлэг болохыг хүсдэггүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй болов уу. Тэгвэл саятнууд эртэч байхаас эхлэн өөрийгөө ялж, бизнесийн талбарт ч ялагч байхын тулд зорилго, төлөвлөгөөгөө илүү чамбай боловсруулж, түүнийхээ төлөө үргэлж тууштай бас шаргуу хөдөлмөрлөж, зүтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, чинээлэг эрхмүүдийг аз дайрдаг бус, амжилтаа өөрсдөө босгодог бөгөөд үүнд дээрх зарчим тусалдаг.   
  1. Чинээлэг болох сонголт. Ихэнх хүнд хоёр амьдрал байдаг. Одоо амьдарч буй амьдрал, бас сэтгэл зүрхэн дэх мөрөөдлийн амьдрал. Мөрөөдлийн амьдралд мөнгө санхүү, эсвэл түүнтэй дүйцэх нэр алдар, эрх мэдэл, гоо үзэсгэлэн голлож байдаг. Хэрэв та үнэхээр чинээлэг болохыг хүсэж байгаа бол мөрөөдөх хангалтгүй. Харин үүний оронд “Өглөөний Гайхамшиг Саятан”-д бичсэнчлэн сонголт хий. “Хүсэл гэдэг мөрөөдлөөс цаашгүй зүйл. Харин сонголт гэдэг үйл хөдлөл хийх эхний алхам” гэжээ. 
  2. Хүмүүс зарим нь хүслээсээ болж богино хугацааны эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийн алдах тохиолдол гардаг. Тэгвэл үүний оронд хийх хамгийн сайн сонголт бол эд хөрөнгөө хуримтлуулах. Их хэмжээний орлоготой байх нь чинээлэг байхын үндэс хэмээн олон хүн буруугаар ойлгодог. Их хэмжээний орлого сайн зүйл мэт боловч өрхийн хэрэглээ, хувийн санхүүгийн сахилга бат таныг саятан болох эсэхийг шийддэг гэвэл та итгэх үү. 
  3. Юунд хөрөнгө оруулалт хийхээс мөн таны чинээлэг болох эсэх хамаарна. Санхүүгээ хэрхэн идэвхтэй удирдахаас эхлээд “Өглөөний Гайхамшиг Саятан”-д тодорхой, бас ойлгомжтой олон шилдэг санааг багтаажээ. Тухайлбал, зорилготой амьдарч, саятан болохыг зорьж байгаа бол үл хөдлөх хөрөнгө гэх мэт санхүүгийн хөшүүрэг болох зүйлсэд хөрөнгө оруулах, үндсэн ажлынхаа хажуугаар бизнес болгон өргөжүүлж болох ажил шинээр эхлүүлэх хэрэгтэй.
  4. Бизнес эхлүүлэх эсвэл өргөжүүлэх. Саятан болохын тулд таны хийх ёстой эхний сонголт бол эд хөрөнгө хуримтлуулах явдал гэж эхэнд дурдсан. Хоёр дахь сонголт бол аливаа зүйлд бодлоготой байх. Амьдралдаа болон мөнгөнд илүү бодлоготой хандах тухай хэлээд байгаа юм. Өглөө болгон урьдын адил унтаж байхын оронд өөртөө дүгнэлт хийж, орлогын шинэ эх үүсвэрт ач холбогдол өгөөрэй. 
  5. Та зөвхөн хадгаламжийн дансаа арвижуулах замаар чинээлэг болж чадахгүй. Та олсныхоо хэрээр бүгдийг нь үрэх, эсвэл маш бага орлогоор эд хөрөнгө хуримтлуулж чадахгүй. Гол нь өөрчлөлтгүйгээр чинээлэг болж чадахгүй. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд эртэч нэгэн байхаас маргааш, түүний маргааш чи хэн байх эсэх мөн шалтгаална. Саятнууд өглөөг өдрийн талтай жишдэг. Тэд мөнгө алдсандаа бус цаг хугацаандаа алдсандаа илүү харамсдаг. Мэдэхгүй, чадахгүй, хэцүү бэрхийн дундуур зүсэн өөрийн гэх замыг гаргаж, амжилттай яваа эрхмүүд чинээлэг байдал хувийн санхүүгээс эхэлдэг гэж үздэг. Хэрэв та байгаагаа зөв захиран зарцуулж чаддаггүй бол бүр ихийг ч зөв зарцуулж чадахгүй гэж “Өглөөний Гайхамшиг Саятан” номоос илүү тод үлдсэн байна. 
Амьдралын шинэ хэв маяг руу тэмүүлж буй монголчуудад сүүлийн үед Хэл Элрод “Өглөөний Гайхамшиг” номоороо эртнээс танил болсон билээ. Энэ удаад тэрбээр “Өглөөний Гайхамшиг Саятан”-аар эргэн уулзаж байна. Бизнес эрхлэгчдэд энэ ном бүхэлдээ зориулагдсан гэвэл алдас болно. Харин эсрэгээрээ үр хүүхдийнхээ санхүүгийн боловсролд багаас нь анхаардаг, өөрсдөө хувийн санхүүгээ ч илүү сахилга баттай болгох гэж хичээж байгаа аав, ээж, залуучуудад энэ ном тохирох бүтээл аж. 
 
Б.Мөнх-Эрдэнэ