Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг БНСУ-ын Чаум эмнэлэг болон Openbay компанитай гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Интермед эмнэлэг  нь БНСУ-ын Чаум эмнэлэг болон Openbay компанитай гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр манай үйлчлүүлэгчид Интермед эмнэлгээр дамжуулан манай улсад хийгддэггүй шинэ технологийн генийн шинжилгээ, хүнд хортой металлын болон шим тэжээлийн нарийн шинжилгээг эх нутагтаа хийлгэж зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм.

Тухайлбал, та үсний ширхэгээ шинжилгээнд өгч өөрийн бие дэх хортой хүнд метал болон шим тэжээлийн дутагдлыг илрүүлэх боломжтой бол завжны хусмын шинжилгээгээр өвчлөх боломжтой хорт хавдрын эрсдэлээ тооцоолуулж, улмаар өөрийн амьдралын хэвшил, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, арьс арчилгаа зэргийг хүний генийн мэдээлэлд үндэслэн зөвлөгөө авах боломж бүрдэх юм. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.