Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Сант" сургуулийн багачууд "Эрдмийн баяр"-аа тэмдэглэлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй "САНТ" сургуулийн "Эрдмийн баяр" өнгөрсөн Баасан гарагт Corporate Convention Center-т болж өнгөрлөө.

САЙН хүн болох ухаанд суралцаж,
САЙХАН ирээдүйг бүтээх эрдэм мэдлэгийг эзэмшиж,
САНААЧЛАГЧ, бүтээгч, манлайлагч болцгооё

уриатай “САНТ" сургуульд энэ хичээлийн шинэ жилд 120 гаруй хүүхэд элсэж нийт таван бүлэгт хуваагдан ийнхүү дөрвөн сарын турш уншиж, бичиж, тоо бодож сурснаа тайлагнаж, ээж аавыгаа баярлууллаа.

Тус сургуульд хүүхдээ элсүүлсэн эцэг, эхчүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа:

Манай гурван хүүхэд "Сант" сургуульд сурдаг
 

Эцэг эхчүүдийг төлөөлж 1-ийн "Д" ангийн сурагч Мишээлийн ээж Н.Булган-Эрдэнэ "Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орлоо. Сант сургууль хүүхдийг зөв төлөвшүүлж, зөв хүмүүжил, сэтгэлгээтэй болгодог гэж боддог.

Одоогийн хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд хүүхдийн сэтгэхүйг түүнд нь тааруулж өөрчилж, хөгжүүлж чаддаг нь харагдаж байна. Одоогоор манай гурван хүүхэд бүгд тус сургуульд суралцаж байгаа ба хамгийн том эгч нь мөн өмнө төгсөөд байна" гэлээ.

"Сант" сургууль сахилга бат өндөртэй тул хүүхдээ элсүүлсэн
 
Гэрэл зургийг: MPA.mn

1-ийн "Д" ангийн сурагч М.Тэргэлийн аав Д.Мөнх-Оргил "Сургуулийн хувьд бусад сургуулиудтай харьцуулахад сахилга бат өндөртэй тул хүүхдээ оруулахаар шийдсэн.

Мөн тус сургуулийн төгссөн сурагчид гадны их, дээд сургуулиудад ихээр хамрагдаж, суралцах чадвартай болсон байдаг. Миний хүү дөрвөн сарын дотор цагаан толгойн үсгийг амжилттай сураад байна. Хэдхэн сарын дотор уншаад, тоо тоолоод сурч байгааг нь харахад бусад сургуулиудаас илүү хурдтай явдаг нь харагдаж байна" гэв.

Эрдмийн баяраа хийж буй нэгдүгээр ангийн багачуудын сэтгэгдлийг мөн сонссон юм:

 

1-ийн "Г" ангийн сурагч Б.Тулга "Би уншиж, бичиж чаддаг болсондоо маш их баяртай байна. Үсэг, тоо зааж өгсөн багш нартаа маш их баярлалаа. Энэ сургуульд оруулж өгсөн ээж аавдаа баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

 

Тус ангийн сурагч Б.Бат-Очир "Намайг Бат-Очир гэдэг, үсэглэлийн баяр хийж байгаадаа баяртай байна. Би 100 хүртэл тоолж сурсан. Үсэг болон тоо зааж өгсөн багшдаа баярлалаа" гэлээ.

 

Сурагч М.Санжаасүрэн "Сайн байна уу, намайг Санжаасүрэн гэдэг би зургаан настай. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Би маш их зүйл сурсан гэж бодож байна" хэмээн хуваалцлаа.​

ФОТО:

Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
1
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
2
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
3
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
4
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
5
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
6
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
7

Зураг
8
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
9
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
10
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
11
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
12
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
13
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
14
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
15
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
16
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
17
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
18
Гэрэл зургийг: MPA.mn

Зураг
19
Гэрэл зургийг: MPA.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.