ФОТО: Нэхүүлүүд дахин жагсав
"Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөнөөс өнөөдөр төв талбайд дахин жагсаал зохион байгууллаа.
"Хариуцлага нэхэж байна" уриатай тус хөдөлгөөнийхөн энэ удаагийн жагсаалынхаа үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан юм.
Тэд өнгөрсөн сарын 14-нд "Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээс болоод хуулийн байгууллага шалгаж чадахгүй байна" хэмээгээд ЖДҮХСанд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж, зохих хариуцлагаа хүлээхийг шаардан жагсаж байсан билээ.
Фото
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
