Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Отгонтэнгэр их сургууль  ЕБС-ийн ахлах сурагчдын дунд Үндэсний хэмжээний "MONGOLIAN PUPIL SPEAKER`S CHAMPIONSHIP" илтгэлийн тэмцээнийг Монголдоо анх удаа амжилттай  зохион байгууллаа.

Хүүхэд бүр хөгжих, мэдлэг боловсролоо ахиулахыг хүсдэг. Гагцхүү тэднийг өөрсдийгөө нээх, чадвараа ахиулах, үргэлжлүүлэн суралцах боломжийг гаргаж дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал юм.  Боловсролын салбарт тэргүүлэгч Отгонтэнгэр Их сургууль энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "MONGOLIAN PUPIL SPEAKER`S CHAMPIONSHIP" уран илтгэлийн тэмцээнийг улс орон даяар зохион байгууллаа. Нийслэлийн есөн дүүрэг, 11 аймгийн 970 гаруй сурагч оролцсон энэхүү тэмцээн анх удаа ийм өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Отгонтэнгэр Их сургуулийн оюутны холбоо энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд оролцогчид “Боловсрол нэгдүгээрт”, “Миний тулах цэг”, “Залуучуудын оролцоо-Хөгжлийн түүчээ” сэдвээр эхний шатандаа өрсөлдсөн. Хоёрдугаар шатанд 65 илтгэгч шалгарч сонгосон сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэнээр эцсийн шатанд 15 илтгэгч үлдсэн. Ингээд сугалсан сэдвээрээ илтгэн өрсөлдсөнөөс:

  1. Тэргүүн байрт 23 дунд сургуулийн сурагч Э.Мишээл
  2. Дэд байрт Гүн Галуудай цогцолбор сургуулийн сурагч О.Буянхишиг
  3. Гутгаар байрт 39-р сургуулийн сурагч Н.Байгаль, И.Анар нар шалгарч ОТИС-д 60-80 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэд боллоо.

Отгонтэнгэр Их сургууль сурагчид, оюутнууддаа чиглэсэн хөгжлийн олон арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд нийт 1,000 гаруй хүүхэд оролцсон нь тэмцээний хамгийн гол ач холбогдол байлаа. Тиймээс ч уг арга хэмжээнд ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа, дэд захирал Ж.Золбаяр болон бусад удирдлага, эрдэмтэн багш нар, оюутан залуучууд оролцож сурагчдад амжилт хүсэв.

 

Тэмцээний ялагч Э.Мишээл “Би олон илтгэлийн тэмцээнд оролцож байсан ч  зөвхөн нэг хэсгийн тоглолт дээр 60 гаруй  илтгэгч өрсөлдсөн том тэмцээн урд нь харж байгаагүй. Ийм сайхан тэмцээн зохиож ирээдүй хойч үе бидэндээ оюуны том хөрөнгө оруулалт хийсэн ОТИС-ийн удирдлагууд, хамт олонд баярласан талархсанаа нийт оролцогчдынхоо өмнөөс илэрхийлье.

Би шийдвэрлэх тоглолтод “Өргөстэй сарнай” сэдвийг сугалсан. Ааваасаа авсан анхны сарнай минь өргөстэй ч гэсэн сэтгэлийг минь дулаацуулж, дүүрэн болгож байсан түүхээ санаж илтгэл тавьсан. Хүүхэд бүрийн зүрхэнд ийм гал асаж байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Түүнчлэн тэмцээний хамгийн бяцхан оролцогч нь Багануур дүүргээс оролцсон 16-р сургуулийн сурагч 11 настай Ө.Энхжин байлаа. Тэрээр шилдэг 50 илтгэгчийн нэгээр шалгарсан юм.

Гэрэл зургууд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11