Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил тус өдрийг Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчдын 25 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр" болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилдээ зохион байгуулж байна.
Бид хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээсээ болж эрхээ эдлэх, бусдын эрхийг хүндэтгэх чадваргүй хүн болж, өөрсдөө амьдрах орчноо хүний эрхэд ээлтэй бус болгож байдаг.
Тэгвэл энэхүү байдлыг өөрчлөх үүднээс Монгол улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон бусад ТББ-ууд нэгдэн "Эрхээ дархлаажуулъя- Та ч эрхээ хамгаал!" уриатай хүний эрхийн мэдээлэл олгох нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь:
Өдөрлөгөөс авсан фото сурвалжилгыг хүргэе.
Гэрэл зургийг: mpa.mn