Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Campari Bartender Competition Mongolia-2018" тэмцээний ялагч А.Ууганбаяр Миланыг зорино

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 29
Сурталчилгаа
 

"Campari Bartender Competition Mongolia-2018" тэмцээн гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний эхний шатанд 32 бартендэр оролцож, хоёрдугаар шатанд зургаан бартендэр шалгарсан бол гуравдугаар шатанд буюу шилдэг гуравт А.Ууганбаяр, А.Аварзэд, Б.Дөлгөөн нар багтжээ.

Шилдэг гурван оролцогч таван минутад багтаан өөрийн жороор коктейль найруулсан бөгөөд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тухайн коктейлийн өнгө улаан, гол орц нь Campari  байх гэсэн шалгууруудыг тавьжээ.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт шилдэг гурван оролцогч ялагчийн төлөө өрсөлдлөө. Оролцогчид өөр өөрийн жор, орц найрлагаар өвөрмөц амтат коктейлийг бэлтгэсэн юм. Түүнчлэн оролцогчид өөрсдийн бэлтгэсэн коктейлио танилцуулан англи хэл дээр илтгэл тавилаа. Англи хэл дээр танилцуулга хийсэн шилдэг гурван оролцогчийн хувьд олон улсад гарч суралцах, ажиллахад хэлний хүндрэлгүй болох нь харагдаж байв.

Ингээд шилдэг гурван оролцогчоос CHOCO клубийн бартендэр А.Ууганбаяр ялагчаар тодорч, 2019 оны нэгдүгээр сарын 20-23-нд Италийн Милан хотноо болох "Campari Bartender Competition Asia" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн боллоо.

 

Тэрбээр "Зорьсон зүйлдээ их ач холбогдол өгч оролцоод, Монгол Улсаа төлөөлөн Италийн Миланыг зорих боллоо. Илүү их хичээж сэтгэл зүрхээрээ оролцох болно. Финалын шатанд үлдсэн хоёртоо болон тэмцээнд оролцсон бүх бартендэрууддаа ажлын амжилт хүсье.

Тэмцээний зохион байгуулагчдад, ирж хөгжөөн дэмжсэн найзууддаа баярлалаа" гэв.

Campari гол орц нь болдог Negroni коктейлийг найруулж эхэлсний 100 жилийн ой 2019 онд тохиох юм байна. Тиймээс тэмцээний зохион байгуулагчдын зүгээс уг ойг угтаж орчин үеийн сонгодог коктейлийг бий болгохыг зорьж байгаа аж.

 

Campari группийн Хонг-Конг, Макао хариуцсан төлөөлөгч Zoltan Кonczol "Campari-ийг 1860 онд Итали улсын Новара хотод ноён Gaspare Campari бүтээсэн түүхтэй. Campari бүтээгдэхүүн нь “Bitter" төрөлд хамаарагддаг бөгөөд амтны хувьд гашуун боловч бага зэргийн чихэрлэг интоор, жүрж болон шанзны амттай.
1860 оноос хойш Campari-н жор огт өөрчлөгдөөгүй, дэлхийн хамгийн алдартай коктейлиудын гол орц нь болсоор ирсэн. Түүний нэг болох Negroni коктейлийг тэмцээний оролцогчид бэлтгэж өрсөлдлөө.
 
Өнөөдөр Campari брэнд 190 гаруй оронд  худалдаалагддаг бөгөөд дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэг юм" хэмээн ярилаа.

"Campari Bartender Competition Mongolia-2018" тэмцээнийг Campari группээс зохион байгуулсан бөгөөд цаашид уг тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна гэдгээ мэдэгдэж, ялагч болсон А.Ууганбаярт "Campari Bartender Competition Asia" тэмцээнд амжилттай оролцож ирээд бусадтайгаа туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжихийг захилаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.