Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: УИХ-д суудалгүй улс төрийн 14 нам У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

ikon.mn
2018 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-д суудалгүй 14 намын удирдлагуудыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцээд 14 нь одоогийн Засгийн газар болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлэхээр ийнхүү хандсан байна. Ялангуяа, төрийг цэвэрлэж, шударга бустай хатуу тэмцэнэ гэсэн Ерөнхий сайдын зоримог алхам, Төрийн ордонд байгаа хулгайч нарыг илрүүлж, цэвэрлэнэ гэсэн бодлогоо тууштай явуулахыг хүсээд, цаашид дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Улс төрийн 14 нам өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, сонордуулга гаргаснаа Ерөнхий сайдад гардуулсан юм. Үүнд:

  1. Ард иргэдийн амьдралд баян ядуугийн туйл их болж, 30 гаруй хувь нь ядуурлын доод хязгаараар амьдарч байгаа бол дундаж гэх 30 орчим хувь нь өдөр хоногоо л аргацаан амьдарч байна.
  2. Нийгэмд сэхээтэн хэсэг цөөрснөөс улс төрийн намын боловсон хүчин доройтож, үүнийг дагаад төрийн албанаас эхлээд аль ч салбарт ажилчдын чадавх дордсон. Мөн авлига, хээл хахууль, эмх замбараагүй байдал газар авсан.
  3. Монгол Улсын гадаад өр хэт их болсон. Энэ өрийг Монгол улс хэзээ, яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд зээлийн хүүгийн төлбөрт төсвөөс маш их хэмжээний мөнгө төлж байна эдийн засаг, хөгжлийн үр шимийг ард түмэнд хүртээх боломжгүй болж байна. 
  4. Аюулгүй, эрүүл орчинд амьдрах итгэл алга.
  5. Хэдийгээр бодитой мэдээлэл байхгүй ч сүүлийн жилүүдэд гадаад харилцаа доголдолтой, үр дүн муу байна. 

Энэ бүхнийг ҮАБ-ын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын хувьд мэдэрч, өөрчлөхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн хоёр зүйл дээр хамтран ажиллах боломжтой байгаа саналаа дуулгасан. 

  1. Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй. Харин намууд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг хамруулан нийгмийн өргөн бүрэлдэхүүнээр нухацтай хэлэлцүүлэн баталъя.
  2. Улс төрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулийг дорвитой өөрчилье. Намын хатуу гишүүнчлэлийн хүрээг багасгаж, өөрчлөх, улс төрийн намууд хувь хүмүүс болон олигархуудын мөнгөөр санхүүжиж сонгуульд оролцдог биш, улсын мөнгөөр оролцоод сонгогдвол мөнгө өгсөн хүмүүст биш, улсдаа үйлчилдэг болъё. Мөн Сонгуулийн тухай хуулийн сүүлийн гурван удааийн өөрчлөлтөд улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэж, эвсэх боломжийг хааж оруулж байгааг залруулах хэрэгтэй байна гэсэн юм. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Надад хоёр л зам байгаа. Нэг бол улс эх орон, үр хүүхэд, хөгжил дэвшлийн төлөө, шударга ёс, шударга нийгмийн төлөө зүтгэж, тэмцэх зориг гаргах. Эсвэл эндээ живээд, хэд гурван хүний сандал, ширээг тавтай сайхан байлгах гэж оролдоод дуусах. Би нэг дэх замыг нь сонгож байгаа" гээд үйл хэргийг нь намууд ийнхүү дэмжиж, санал бодлоо хуваалцаж байгаад баярласнаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн намууд:

  1. Иргэний Зориг Ногоон Намын дарга - Ц.Ганхуяг
  2. Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга - Б.Батболд
  3. Эх Орон Нам - И.Эрдэнэбаатар
  4. Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Намын дарга - Б.Саранцэцэг
  5. Монголын Социал Демократ Намын дарга - А.Ганбаатар
  6. Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга - Б.Цогтгэрэл
  7. Иргэний хөдөлгөөний намын дэд дарга - Д.Сүхжаргалмаа
  8. Хөгжлийн Хөтөлбөр Намын дарга - О.Заяа
  9. Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам \Енбд\ - М.Ганзориг
  10. Хамаг монгол хөдөлмөрийн нам \Енбд\ - Б.Одсүрэн
  11. Эх Орончдын Нэгдсэн Намын дарга - Г.Ганбат
  12. Монголын Хүний Төлөө Намын дарга - Х.Бат-Ялалт
  13. Монголын Консерватив Намын дарга - Н.Дашдаваа
  14. Дэлхийн Монголчуудын Намын дарга - Г.Тэмүүжин
Фото: Улс төрийн 14 намын төлөөлөл 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг