Үндэсний үйлдвэрлэгч “ЭВСЭГ” брэндийн сүлжих үйлдвэрийн өргөтгөлийн нээлт өнгөрсөн Бямба гарагт боллоо. “Эвсэг” брэндийг үйлдвэрлэгч компаниуд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсынхаа хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Өнөөдөр Монгол ноолууранд анхан шатнаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн боловсруулалт хийдэг 800 гаруй ажиллагчтай олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп компани болон өргөжин ажиллаж байна.
Монгол ноолуурын торгоноос зөөлөн хөнгөн, уян налархай, дулаан хадгалах байгалийн өвөрмөц шинж чанарыг хадгалсан технологоор боловсруулсан монгол ноолууран бүтээгдэхүүнээр хэрэглэгч олноо ханганч үндэсний брэнд “Эсвэг”-ийн сүлжих үйлдвэрлэлд Германы Штол, Японы “SHIMA-SEIKI“ компанийн сүүлийн үеийн бүрэн автомат сүлжих, оймсны сүлжих, Италийн өндөр бүтээмж тэй оёхын зэрэг 300 гаруй тоног төхөөрөмжөөр иж бүрэн өргөтгөсөн үйлдвэрлэл, ажилчдын ая тухтай нөхцлийг хангасан шинэ байрыг өнөөдөр хүлээн авч байна.
Хүний нөөцийн бодлогын нэг хэсэг нь ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тасралтгүй сургах, тогтвортой хүний нөөцийн сан бүрдүүлэхийг чухалчилдаг. Тиймээс жил бүр 180-200 хүнийг шинээр авч, ажлын байранд сургах, ажиллаж буй ажилтнуудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, хос мэргэжил эзэмшүүлэх асуудлыг ажлын байрны болон багш шавийн сургалтаар ур чадварыг нь дээшлүүлж ажилладгаа өргөтгөлийн нээлтийн үеэр үйлдвэрийн удирдлагууд онцолсон юм.
Мөн компанийнхаа зардлаар их, дээд сургуульд сургах, гадаадад туршлага судлуулах ажлыг зохион байгуулдаг. 2018 оны тухайд шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор программист инженерүүд, дизайнар, технологич инженерүүдийг Япон, Герман улсад давтан сургаж, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, Технологич инженерийг Япон улсад ноолууран драппийг боловсруулдаг компанид ажиллуулж туршлага судлуулсан байна.
Сүлжмэлийн үйлдвэрийг өргөтгөснөөр дараах ажлын байруудад ажилтан авна. Үүнд:
Холбоо барих:
И-мэйл: Bulgan@evsegcashmere.mn
Утас: 99228632
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!